Яагаад нарнаас хамгаалах тос түрхэх ёстой вэ

1.Яагаад заавал нарнаас хамгаалах тос хэрэглэх ёстой вэ?
Ялангуяа зуны улиралд нарны хэт ягаан туяа UV нь бидний арьсан дахь коллаген, elastin (уян хатан уураг), бүр цаашлаад арьсны DNA-г бага багаар гэмтээж байдаг. Эхний ээлжинд энэ нь харлах, сэвхтэхэд хүргэдэг бол цаашлаад үрчлээ, хөгшрөлтийн явцыг түргэснэ. Өөрөөр хэлбэл ганцхан зун, бүр ганц өдрийн халуунд нүүрний арьсаа хамгаалахгүй хайнга хандахад дараа нь түүнийх золиосыг бид үнэтэй лазер, гоо сайхны салонд мөнгө, алтан цагаараа төлөх хэрэг гарна гэсэн үг.
2. Нарны тосыг тэгвэл хэрхэн сонгох вэ?
Манайд одоогоор маш олон орны, өргөн сонголттойгоор худалдаалагддаг болсон. Бидний зүгээс энэ нь, сайн тэр нь муу гэсэн шууд дүгнэлтийг өгч чадахгүй ч ерөнхий хэдэн чухал мэдээллийг хүргэе. Нарны тос болон нарнаас хамгаалалттай энгэсэг, кремэн дээр SPF50PA++ зэрэг тэмдэглэгээнүүд байдаг.
Үүний “SPF” нь “Sun Protection Factor” үгний товчлол бөгөөд UVB буюу арьсны өнгөн хэсгийг гэмтээж (эхлээд наранд түлэгдсэн хэсгээрээ улайж эхэлдэг) сэвх , нөсөө үүсгэдэг нарны туяанаас хамгаалах үйлчилгээтэй. Арын цифр нь хэдий хэр хугацаанд нарны шууд тусгалаас хамгаалах вэ гэдгийг илтгэнэ. Японд одоогоор түгээмэл зарагдаж байгаа хамгийн өндөр хамгаалалттай нь SPF50 бөгөөд, 50*20=1000 минут буюу 16  цагийн турш хамгаалж чадна гэсэн үг юм. Гэхдээ хөлс болон салхи шороо гадны нөлөөлнөөс шалтгаалж хугацаа нь багасах учир аль болох дахин нэг сэргээж түрхвэл зүгээр. PA+ нь “Protection Grade of UVA-“н товчлол бөгөөд UVA нь арьсны дотоод DNA-г гэмтээж арьсан дахь коллаген, elastin (уян хатан уураг)-т нөлөөлөн үрчлээ, нүүрний арьсны булчингийн сулрал, хөгшрөлтийг түргэсгэдэг аюултай нарны туяа.
“+” тэмдэг нь нэгээс дөрөв (PA+,PA++,PA+++,PA++++)хүртэл өсөх бөгөөд өсөх тусмаа хамгаалах хүч нь өндөр гэдгийг илтгэнэ.

Өөрийн арьсны төрөлд тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Тослог эсвэл батга гардаг бол спиртэнд суурилсан тосыг санал болгоё.

Мэдрэмтгий арьстай бол спиртэнд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүй гэдгийг бүү март.

Түүнчлэн та нарны тосоо сонгохдоо өдөрт хэдэн цаг наранд байдаг гэдгээ эхлээд тооцоолох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хэрэв та цэвэр агаарт их хугацаагаар амардаг, ажилладаг бол усны хамгаалалттай нарны тосыг хэрэглэх шаардлагатай. "Water resistant" and "very water resistant" гэсэн шошго бүхий нарнаас хамгаалах тосыг зөвхөн гол горхи, нуур цөөрөм орчимд буй хүмүүс биш нартай өдрүүдэд спортоор хичээллэж буй хүмүүс ч хэрэглэх хэрэгтэй. Уг тосны үйлчлэх ердийн хугацаа нь 40 болон 90 минут гэсэн хоёр янз байдаг.

Харин оффисийн ажилтай, дотор ихэнх цагаа өнгөрүүлдэг, хөлрөлт багатай, өдөрт нүүрээ хэд хэдэн удаа угаах шаардлагагүй хүмүүсийн хувьд SPF15 буюу түүнээс дээш хамгаалалттай нарны тосыг хэрэглэхийг зөвлөж байна.

Иймэрхүү ихэнх тосны найрлагад avobenzone (Парсол МСХ), cinoxate, ecamsule, menthyl anthranilate, octyl methoxycinnamate, octyl salicylate, oxybenzone, sulisobenzone зэрэг нэгдэлүүд орсон байж болно.

Түүнчлэн зарим тосны найрлагад глицерин, зуун наст орсон байдаг нь таны арьсыг илүү толигор болгоход тустай аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)