Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такаши Касай, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сергей Диордица нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ийн харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлээд шинээр томилогдсон Др.Такаши Касайд ажлын амжилт хүслээ.

Др.Такаши Касай Монгол Улсад анх удаагаа ирж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ын ирэх таван жилийн хамтын ажиллагааны бодлогын баримт бичигт тусгах шаардлагатай гэж үзсэн хүн ам дунд зонхилон тохиолдож буй өвчин, учир шалтгааны талаарх ерөнхий мэдээллийг өгөв.

Үүнд, халдварт өвчин, амиа хорлолт, хавдар, бэлгийн замын өвчлөл, шүдний өвчин нэмэгдэж буйг дурдаад агаарын бохирдол ихтэй, хүнсний аюулгүй байдал муу, урьдчилан сэргийлэлт дутмаг зэрэг учир шалтгааныг тодорхой дурдав. Тухайлбал, агаарын бохирдол нь ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэй, хавдар нь хоол хүнсний чанар, баталгаагүй байдалтай холбоотой ч Засгийн газар, УИХ тодорхой бодлого гаргахгүй байгаа тул ДЭМБ-ын тайлан дүгнэлтэд тодорхой судалгаа, шинжилгээтэй дурдаж, хамтын ажиллагааны гол цөм болгохыг хүслээ.

Мөн энэ асуудалд цаашид анхаарал хандуулж ажиллахыг уулзалтад оролцсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгаж, Эрүүл мэндийн яамаар дамжуулан нягт хамтын ажиллагаатай байхыг ДЭМБ-ын төлөөлөгчдөөс хүсэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (64.119.25.77)

    2019-06-25

    ТМС төгссөн авгай ядахнаа дипломат уулзалтанд өмсөн хувцасаа ч мэддэгүй юм байна. Бүх юманд биеэ үнэлэгч шиг хувцаслаад байж байх юм.

  • иргэн (64.119.25.77)

    2019-06-25

    ТМС төгссөн фото зурагчид ард түмний эрүүл мэндийг даатгачихаад юугаа яриад, юун үүрэг өгөөд суугаа хонин гүрвэл вэ