Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хийж, энэ талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.

Энэ хооронд Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулж, асуудлыг зөвшилцөх ажлыг эцэслэхээр ажиллаж байна. 

Улмаар Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл хуралдах бөгөөд Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудыг нэгтгэн хэлэлцэж шийдвэрлээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (202.21.124.130)

    2019-08-13

    Өөрчлөх гол зүйл: 1.Шүүх засаглалын томилгоонд Ерөнхийлөгч ямарваа хэлбэрээр оролцохыг болиулж, шүүхийн хараат бус байдлыг хангах. 2.Засгийг тогтвортой, хариуцлагатай, мэргэжлийн шилдэгүүдээр бүрдүүлж ажиллуулах (уул уурхайг бөх, эрүүл мэндийг сэтгүүлч удирддаг зөвхөн монголд буй марзан зүйлийг устгах). 3.Өрийн таазыг зааж, түүнийг хэтрүүлсэн УИХ тарж, ЗГ шууд огцордог болгох. 4. Сонгуулийг пропорционал, холимог гэх тогтолцоогоор явуулахыг хориглох, ард түмэн төрийн төлөөллөө ШУУД сонгох, тойрог ард түмэнд ойр байх зарчмыг баталгаажуулах. 5.Намууд төрийн хэрэгт оролцдогийг хатуу хориглох.