Хакүхо: Багадаа сагсан бөмбөгчин болохыг мөрөөддөг байсан
- 2019-08-26
- Спорт
- 2
Японы “Сайтама арена’’ цэнгэлдэх хүрээлэнд тус улсын сагсан бөмбөгийн шигшээгийн тамирчид Германы багийг хүлээн авч, нөхөрсөг тоглолт хийлээ. Өнгөрсөн амралтын өдөр болсон уг тоглолтод Японы шигшээ багийг дэмжихээр их аварга Хакүхо, ёкозүна Какүрюү нар хүрэлцэн очжээ. Аваргууд тоглолтын нээлтэд оролцож, Хакүхо хоёр оноо, Какүрюү гурван онооны шидэлт гүйцэтгэжээ.
Гоол оруулсныхаа дараа Хакүхо “Би багадаа сагсан бөмбөгчин болохыг мөрөөддөг байсан. Энэ талбайд зогсч байгаа нь нэр төрийн хэрэг. Хачимүра Рүй байхад ялна гэдэгт итгэж байна” гэжээ.
Тэдний хөгжөөн дэмжсэн тоглолт 85:83-аар Японы багийн ялалтаар өндөрлөжээ.
Б.Номуун
Сэтгэгдэл (2)
Гантулга (202.21.100.210)
Тайван бай. Монгол эр хүмүүс бид Дэлхийн хэмжээний Дипломатчид байх ёстой шүү.
ТҮМПЭН ШАНАГА (119.40.103.37)
ОДОО ЭНЭ ЯПОН ИРГЭН БОЛСОН "ЯПОН" ХҮНИЙ ТУХАЙ ГАРГАЖ ЮУГАА ХИЙДЭГ ЮМ БЭ. ХАЧИМУРА РҮЙ БАЙХАД ЯЛНА Ч ГЭХ ШИГ ЮУН Ч ПЯЛДАГА ЮМ БЭ. ЗҮГЭЭР Л БӨМБӨГӨӨ ШИДЭЭД ХОЁР БАГТ АМЖИЛТ ХҮСЬЕ. БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ, ХИЧЭЭГЭЭРЭЙ ГЭЭД ХЭЛЧИХГҮЙ. ОДОО ЯПОНДОО НААД СУМОДОО ТҮМПЭН ШАНАГАД ДАА... ШАНАГА НЬ ТАВ, ШАВХРУУ НЬ ГУРАВААС АРАЛ РУУ ҮСЭРСЭН ДУСАЛ