Тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё

Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, пара пауэрлифтингийн төрөлд найман удаагийн рекорд, IPF буюу энгийн /эрүүл/ пауэрлт

ифтингийн төрөлд дөрвөн удаагийнх, нийт тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё.

ДУРДАЖ БАРАМГҮЙ ТҮҮНИЙ АМЖИЛТУУДААС:

МУГТ Э.Содномпилжээ энэ жилийн долдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан. Мөн таван өдрийн өмнө Монгол улсад зохиогдсон IPF төрлийн хэвтээ шахалтын Азийн АШТ-д түрүүлэхдээ 105 кг-д хүч сорьж 248 кг өргөн дэлхийн дээд амжилтыг ахин шинэчлэв.

2017 оноос хойш олон улсаас нийт 14 медаль авснаас хоёр нь л мөнгө бусад нь алт байгаа нь түүний амжилтыг тодхон харуулна. Тухайлбал,

-2017 оны Парагийн ДАШТ-ээс Азийн рекорд эвдэв. Мехико хотноо болж өнгөрсөн пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ 235 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртэхдээ Ази тивийн рекордыг шинэчлэн тогтоов. Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн.

-2018 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд -107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж Алтан медаль.

-2018 онд Финланд улсын Ванта хот Пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д аваргалав. -105 кг-ын жинд IPF- ээс стандарт рекордыг 2016 онд 235кг гэж заасан бөгөөд хэн ч энэ жинд хүрч чадаагүй байсан юм. Харин Э.Содномпилжээ 2018 онд IPF raw classic bench press ДАШТ нь орж -105кг жинд 1 дэх оролт 232.5кг, 2 дахь оролт 237.5 кг, 3 дахь оролтыг 242.5кг -ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болж, дэлхийн рекорд эзэмшив.

-Япон улсын Китакюүшюү хот Пара пауэрлифтингийн Азийн АШТ-д аваргалав. Уг тэмцээнд -107 кг-ын жинд өрсөлдөж 239кг өргөж /Түүний өмнө нь эзэмшиж байсан азийн рекорд 235кг/ өөрийн эзэмшдэг Ази тивийн рекордоо 4кг-р ахиулав. Алтан медаль хүртлээ.

-2018 онд Жакартад Азийн наадамд Ирантай өрсөлдөж 244 кг өргөж Ази тивийн рекордыг 5 кг, дэлхийн рекордыг 1 кг, Азийн наадмын рекордыг 12.325  кг-аар эвдсэн. Азийн наадмын рекордыг олимп шиг дөрвөн жилд нэг удаа л эвдэх боломжтой байдаг.

-2019 онд IPF-ийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв.  Энэ тэмцээн дээр “IPF буюу энгийн төрөлд парагийн тамирчин орж ирээд байна, парагийн тамирчин бид нараас илүү, тэмцээн уралдаан ч илүү зохиогддог” гэх хэл ам гарч, холбооноос классик про тамирчин оруулснаар мөнгөн медаль хүртэж байв.

-2019 онд парагийн ДАШТ-д оролцож алтан медаль /уг амжилтыг дээр дэлгэрэнгүй дурдсан/

Түүний энэ амжилтуудыг энэ есдүгээр сард “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэж авлаа.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛНЫ ШАЛГУУР БҮРЭН ХАНГАСАН

Өнөөдөр ч Э.Содномпилжээ эх орныхоо нэрийг дуурсгахаар Испани улсыг зориод байна. Есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад болох  “Bench press” пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор, ААШТ-ээс шууд дараагийн тэмцээнээ зорьсон нь энэ.

Зогсохгүй бэлдэж, тууштай хөдөлмөрлөж буй түүний амжилтыг өнөөдөр төр засаг нь “харахгүй” тийм харалган эсвэл хайхрахгүй тийм сэтгэлгүй юу, үнэлж харах цаг нь аргагүй болж. 2016 оны Риогийн олимпоос ирэхэд нь түүний энгэрийг бусад тамирчдын адил “Монгол улсын гавьяат тамирчин” цол тэмдгээр мялааж байв. Гэтэл үүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тэр Монгол улсаас хамгийн олон удаа олон улсын болоод дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оролцож, тэр бүртээ эх орондоо хоосонгүй ирсэн гэхэд буруудахгүй.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ТЭМДЭГ ОЛГОХ ШАЛГУУРТ: Ард түмнийхээ төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан, тив дэлхийд улсынхаа нэрийг дуурсгасан хүмүүст олгоно гэж заажээ.

Энэ шалгуурт нийцэхийн дээдээр нийцэж гэдгийг дээр дурдсан амжилтуудаас харж болохоор. Жүдо, боксын салбарынхны хөлс, хөдөлмөрийг цаг алдалгүй үнэлж, Хөдөлмөрийн баатар цолыг харамгүй хайрладаг шигээ хоёрхон жилийн хугацаанд тив дэлхийн 12 рекорд эзэмшиж, 14 медаль хүртсэн Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цолыг нь олгож өгөхийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүндэтгэн хүсэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (84.54.76.64)

    2019-09-20

    Маш зов санал, дэмжиж байна. Амжилтаа тогтмол ахиулж, улс орныхоо нэрийг мандуулж яваа энэ залууд яг тохирно.