Монголын жүдо бөхийн холбоог Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр шагнана

Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх, Япон-Монголын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын жүдо бөхийн холбоог Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр шагнахаар болжээ.

 

Өргөмжлөл гардуулах ёслолыг энэ сарын 26-нд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зохион байгуулах аж. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Багтулга оролцохоор төлөвлөжээ.

 

2019 оны жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын Жүдо бөхийн холбооныхонд Токиогийн олимпын өмнө сануулга болж, тэмцээнээс гарсан үр дүнгээс шалтгаалан удирдлага, дасгалжуулагчдын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Хэдхэн хоногийн өмнө жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид тодорч олимпын бэлтгэлдээ гарсан билээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)