Армийн спортын наадмаас хүрэл медаль ихэрлүүлжээ

Дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод эхэллээ. Энэ сарын18-27-ныг хүртэл үргэлжлэх армийн спортын наадмын эхний өдөр жүдо бөхийн 60, 66 кг-ын жингийн барилдаан болов. 60 кг-ын жинд манай улсаас олон улсын хэмжээний мастер Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн салхийг хагаллаа.

Тамирчдаас Э.Ариунболд эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд Бразилийн Эрик Такабатакег, гуравдугаар тойрогт Тунисын Дхоуибийг цэвэр ялжээ. Хагас шигшээд БНСУ-ын Ким Вон-Жинд нэмэлт цагт ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Улмаар хүрэл медалийн төлөө манай бөх ОХУ-ын О.Жебовыг цэвэр ялснаар армийн спортын наадмаас хүрэл медаль хүртсэн байна.

 

Б.Цогоо

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)