Намьяанжүгийн гудамжны явган хүний 2 гарцыг хаасан байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд шат дараатай олон арга хэмжээг зохион байгуулдаг. Тодруулбал, явган зорчигчдын аюулгүй байдлыг нүхэн болон гүүрэн гарц 100 хувь хамгаалдаг бол гэрэл дохиотой гарц 75 хувь хамгаалдаг байна.

Харин гэрэл дохиогүй явган хүний гарц явган зорчигчдын аюулгүй байдлыг 25 хувь хамгаалдаг аж. Иймд тус хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр Намьяанжүгийн гудамж Улаанбаатар их сургуулийн урд талын гарц болон Шөнийн дэлгүүрийн урд талын явган хүний гэрэл дохиогүй хоёр гарцыг хаасан байна. Явган хүний гарц олон байх нь бус стандартын шаардлага хангасан байх нь иргэд та бүхний аюулгүй байдлыг хангадаг тул та бүхэн хөдөлгөөнд соёлтой оролцож, гэрэл дохиотой гарцаар үйлчлүүлж хэвшинэ үү.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.9.42.145)

    2019-11-01

    хийсэн юмаа удаа дараалан хаагаад байх юмаа,хачин юм,авто замын уулзвар өчнөөн их мөнгөөр хийчихээд хаачих юм Замын цагдааг Түгжрэлийн цагдаа болгоё.