Монголын их аваргууд Кюүшюү башёг манлайлна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн банцүкэ гарчээ. Дээд зиндааны баруун, зүүн жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар тэргүүлэхээр болсон байна. Кюүшюү башё энэ сарын 10-24-ний хооронд үргэлжлэх бөгөөд озэки цолтнуудаас Гойэдо, Такаясү, Такакейшо нар барилдах юм.

Макүүчи зиндаанд Монгол сүмочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров, Дайшохо Ч.Шижирбаяр нар хүчээ сорино. Жюүрёо зиндаанд Азүмарюү С.Тодбилэг, Кирибаяма Б.Лхагвасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан, Киёокүшюүхо Э.Төмөрбаатар, Сококурай Ө.Энхтүвшин, Миторюү Б.Төрболд, Томокацү Б.Сугаррагчаа нар барилдахаар болжээ.

 

Сонирхуулахад, Кюүшюү башёгийн өмнөх шинэ бөхийн шалгалт Фүкүока хотод болсон байна. Энэ удаад хоёр залуу сүмод элссэний нэг нь Шёова эриний их аварга Тайхогийн ач 18 настай Ная Коосэй байжээ. Коосэй Отакэ дэвжээнд элссэн бөгөөд тус дэвжээнд түүний ах Ная Коонүсүкэ барилддаг ажээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)