Т.Түвшинтулга алтан медаль хүртлээ

Казахстаны Тарас хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээний 57 кг-ын жинд манай улсын тамирчин Т.Түвшинтулга алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Энэ амжилтаараа тэрбээр уг тэмцээнд аваргалсан Монголын дөрөв дэх тамирчин болж байгаа юм. Түүнээс өмнө нь Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, Гавьяат тамирчин Г.Мандахнаран 2014, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн нар 2014, 2018 онд түрүүлж байжээ.

Т.Түвшинтулга энэхүү тэмцээнд ОХУ-ын Дьулус Федотовыг 11:0-ээр, Казахстаны Мойрамбок Картбайг 10:2-оор, шөвгийн наймд Беларусийн Владислав Андреевыг 8:0-ээр, хагас шигшээд Казахстаны Еламан Кадырсетийг 11:0-ээр ялсан байна. Медалийн төлөөх барилдаанд олон улсын хэмжээний мастер З.Занабазарыг ялж, эзэн орны Адпан Аскаровыг 6:1-ээр буулган авснаар аваргын тавцанд зогссон юм.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)