Украиныг 15 мянган еврогоор “торголоо”

Европын хүний эрхийн шүүх (EХЭШ) Украины эрх баригчдыг сөрөг хүчний удирдагч Юрий Луценког дур зоргоороо баривчилж, хорих тушаал өгсөн гэж үзэн тус улсад 15 мянган еврогийн торгууль оногдуулах шийдвэр гаргасан байна.
Европын хүний эрхийн шүүх (EХЭШ) Украины эрх баригчдыг сөрөг хүчний удирдагч Юрий Луценког дур зоргоороо баривчилж, хорих тушаал өгсөн гэж үзэн тус улсад 15 мянган еврогийн торгууль оногдуулах шийдвэр гаргасан байна.
ЕХЭШ өнгөрөгч мягмар гаригт дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд торгуулийг мөнгөн бус хэлбэрээр төлөхийг үүрэгджээ. Сөрөг хүчин “Народна Самооборона” намын дарга Ю.Луценко Юлия Тимошенког Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Украины Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан аж.
Харин албанаасаа бууснаас 10 гаруй сарын дараа 2010 оны арваннэгдүгээр сард Ерөнхий прокурорын албанаас авлигын хэрэгт эрүү үүсгэсэн байна. Түүнийг улсын хөрөнгийг дур зоргоороо үрсэн, жолоочдоо байр авч өгсөн хэрэгт буруутгаад байгаа юм.
Ю.Луценко үүнийг эсэргүүцсэн ч 2010 оны арванхоёрдугаар сарын 26-нд дахин баривчилж 2012 оны хоёрдугаар сарын 27-нд дөрвөн жилийн хорих ял оноожээ. Гэхдээ шүүн таслах ажиллагаа 2012 оны тавдугаар сарын 16-нд болсон юм.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)