Шатарчдын чансаагаар Монгол 59 дүгээр байрт жагсчээ

Дэлхийн шатрын холбооноос шатарчдын чансааг шинэчлэн гаргажээ.
Дэлхийн шатрын холбооноос шатарчдын чансааг шинэчлэн гаргажээ. Энэ удаад чансаагаараа Норвегийн их мастер М.Карлсен тэргүүлсэн бол Арменийн Л.Аронян удаалсан байна.
Харин жагсаалтын гуравдугаарт Оросын их мастер В.Крамник багтсан аж. Дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Унгарын их мастер Ю.Полгар тэргүүлж, Хятадын Хоу И фань удаалав.
Словенийн А.Музычук шинэчилсэн чансаагаар гуравдугаарт жагссан бол их мастер Б.Мөнгөнтуул 40 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Ийнхүү дэлхийн 147 орныг ОХУ 2748 оноотой манлайлж, Украин 2697 оноогоор удаалжээ.
Харин манай улс 59 дүгээр байрт жагссан байна. Монголын шатарчдыг ОУМ Б.Гүндаваа 2519 чансаагаар тэргүүлж байгаа ажээ.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)