Өнөөдөр дээрхийн гэгээн далай ламын хорвоод мэндэлсэн өдөр

Өнөөдөр Монголчууд болон Төвдийн Бурханы шашны буяны ёсын тэргүүн 14-р далай ламын хорвоод мэндэлсний  87 насны төрсөн өдөр тохиож байна.
Өнөөдөр Монголчууд болон Төвдийн Бурханы шашны буяны ёсын тэргүүн 14-р далай ламын хорвоод мэндэлсний  87 насны төрсөн өдөр тохиож байна. Далай лам Тензьен Гьясто 1925 оны 7 сарын 6-нд Түвдийн Амдо мужийн Такцер тосгонд төржээ.
Тэрээр 9 хүүхэдтэй айлын 5дахь хүүхэд болон мэндэлжээ. Анх Лхама Дхондруп гэдэг нэртэй байсан юм. 13-р далай лам нас эцэлсний дараа буддын шашны зүтгэлтнүүд хойд дүрийг нь тодруулах эрэлд гарсан бөгөөд 1937 онд хайгуулын багийхан Лхама Дхондруп хүүгийн гэрт ирж зохих шалгалтыг авчээ.
Хайгуулын багийнхан хүү бол далай ламын хойд дүр гэж дүгнэлт гаргажээ. Ингэж 14-р далай лам тодорсон юм.  1939 оны 10 сард арвандөрөвдүгээр далай лам төрсөн гэрээ орхин Лхас хотруу явжээ. 1940 оны 2 сарын 22нд сэнтийд нь залах ёслол хийсэн бөгөөд Джецун Джампел Нгаванг Йеше Тенцзин Гьятсо гэдэг нэртэй болов.
Далай лам логки, Түвдийн урлаг, соёл, санскрит хэл, анагаах ухаан, буддын гүн ухаан, яруу найраг, хөгжим, драм, сансар судлал, үг зүйд суралцсан байна. 24 настай байхдаа 14-р далай лам шалгалт өгч эрдэмийн хэргэм зэрэг хүртжээ.
Буддын шашин, Түвдийн анагаах ухааны чиглэлээр олон арван ном бүтээл туурвисан юм. 1989 онд 14-р Далай лам Нобелийн энх тайвны шагнал хүртсэн байна. Далай лам Филиппин, АНУ, Энэтхэг, Герман, Францын төрийн шагнал хүртэж байлаа. 2006 онд Далай лам Канадын хүндэт иргэн болжээ.

Л.Ариунцэцэг

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)