Франц-Испани тоглолтын өмнө

2014 оны ДАШТ-ний урьдчилсан шатны Европын бүсийн I хэсэгд орсон Испани – Франц-ын шигшээ багуудын тоглолт өнөө шөнө явагдах гэж байна.Энэхүү хэсэгд 5 орон өрсөлдөж байгаа бөгөөд зөвхөн хэсгээ тэргүүлсэн баг ДАШТ-нд оролцож бусад дөрвөн баг нь гэртээ үлдэх учир өнөөдөр шөнийн тоглолт олны анхаарлыг ихээр татаж байна.

2014 оны ДАШТ-ний урьдчилсан шатны Европын бүсийн I хэсэгд орсон Испани – Франц-ын шигшээ багуудын тоглолт өнөө шөнө явагдах гэж байна.Энэхүү хэсэгд 5 орон өрсөлдөж байгаа бөгөөд зөвхөн хэсгээ тэргүүлсэн баг ДАШТ-нд оролцож бусад дөрвөн баг нь гэртээ үлдэх учир өнөөдөр шөнийн тоглолт олны анхаарлыг ихээр татаж байна.

Статистик

1.Испанийн шигшээ баг одоогоор 2014 оны ДАШТ-ний  урьдчилсан шатанд 4 тоглолт хийж 8 оноо , +5 бөмбөгтэй хэсгийнхээ хоёрдугаар байранд яваа бол Францын шигшээ баг 4 тоглолт хийж 10 оноо , +5 бөмбөгтэй хэсгээ тэргүүлж байна.

2.Өнөөдрийн тоглолт энэ хоёр улсын хоорондох 33 дахь тоглолт бөгөөд өмнөх 32 тоглолтонд Испани 14 хожиж , 7 удаа эвийн гэрээ байгуулж үлдсэнд нь Францчууд ялалт байгуулж байжээ.

3.1984 оноос 2006 оны хооронд энэ хоёр улс 9 удаа тоглоход Франц-чууд 7-д нь ялалт байгуулсан бол 2006 оноос хойш 4 удаа тааран тоглоход Испани-чууд 3 хожиж 1 тэнцээд байна.

4.Одоогоор Испанийн шигшээ багийн урьдчилсан шатны мэргэн буучаар Педро Родригес 3 гоолтой нэрлэгдэж байгаа бол Францын шигшээн мэргэн буучдын жагсаалтыг Оливье жиру, Франк рибери нар тус бүр 2 гоолтой тэргүүлж байна.

5.Хамгийн сүүлд Франц 1994 онд , Испани 1974 онд ДАШТ-ийг өнжиж байжээ.

6.Испанийн шигшээ баг хамгийн сүүлд 2011 оны 11 сарын 12-нд Английн шигшээд хожигдсон бөгөөд тэр цагаас хойш 19 тоглолт хийж 5 тэнцэж 14 хожоод байна

7.Францын шигшээ баг сүүлийн хамгийн сүүлд энэ оны 2 сарын 6-нд Германы шигшээ багд 2-1 харьцаатай хожигдсон бөгөөд сүүлийн 8 тоглолтондоо 4 хожиж , 2 тэнцэж , 2 хожигдоод байна.

8.Хэрэв энэхүү тоглолтонд Барселона клубын хагас хамгаалагч Андрес Иньеста оролцвол Испанийн шигшээ багийн төлөө 80 дахь тоглолтондоо оролцоно

Тоглолтын ерөнхий шүүгчээр Виктор Кашшай гэх эрхэм ажиллах бөгөөд тоглолт  Францын нийслэл Парис хотын Стад Де Франц цэнгэлдэхэд Улаанбаатарын цагаар 2012/03/27-ны үүрийн 04:00 цагаас эхэлнэ.

С.Болдгэрэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)