9 сарын 11 ний хэргийн онгоцны хэлтэрхий олдлоо




Нью-Йорк хотод 2001 оны есдүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн барилгуудыг мөргөсөн хоёр нисэх онгоцны нэгнийх нь дугуйны хэсэг олдсон байна. Онгоцны хэсгийг Доод Манхэттен дүүрэгт газар шорооны ажил хийж байсан ажилчид олжээ. Дугуйны хэлтэрхий байшин хоорондын завсар байсан жижигхэн нүхэн дундахь хогон дотроос олдсон гэнэ. Олдворыг шинжлүүлэхээр холбогдох газарт нь хүргүүлжээ. Тусгай албаны ажилтнууд тэр орчмыг хааж, өөр олдвор байж магадгүй хэмээн судалгаа явуулж байна. Олдсон хэсэг дээр Boeing нисэх онгоцны таних тэмдэг харагдаж байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)