Үнсэлцсэнийхээ улмаас баривчлагджээ

Бразил Улсад болж байсан евангелистүүдийн цуглааны үеэр олон нийтийн дэргэд үнсэлцсэн хоёр эмэгтэйг цагдаа нар баривчлан шоронд хорьжээ. Шашны номлогч Марко Фелисиано энэ үеэр цуглаанд оролцогсдод хандан үг хэлж байсан бөгөөд гэнэтийн явдлыг харангуутаа яриагаа зогсоосон аж. Тус улсын мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулснаар, эрээ цээргүй хоёр эмэгтэйг анзаарсан номлогч хамгаалагч, цагдаа нарыг дуудан ижил хүйст хосыг баривчлахыг гуйсан гэнэ. Энэхүү цуглаанд 70 мянга орчим хүн оролцож байсан аж. Бүсгүйчүүд баривчлагдах үедээ цагдаа нарын албадлагыг эсэргүүцэн, эргэн тойронд зөндөө ижил хүйстэн тэврэлдэн, үнсэлцэж байсан хэмээн мэдүүлжээ. Тэднийг хэр удаан хорих, ямар шийтгэл оногдуулах нь одоогоор тодорхойгүй байгаа аж.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)