Монгол бөхийн барьц, барилдааныг өөрчилье

  Монгол үндэсний бөхийн барилдаан хэтэрхий удааширсан нь үзэгч олныг сонирхолгүй болгож байгаа. Тэгвэл үүнийг өөрчлөх гарц байна. Барилдаж буй бөхчүүд нь өөрсдийн сайн дураар барьц өгдөггүй өмсгөл, зодог шуудгийнх эсгүүрийг өөрчилсөн нь үүнд хамаатай. Ингэснээр сэрвүү барьцны барилдаан бараг үгүй болж, үндэсний бөхийн техник ховордож, барилдаан удааширсан. Далбаанд гурван төрлийн барьц мөн шуудганд нэг төрлийн барьц, нийт дөрвөн төрлийн барьц хоригдож үгүй болсон юм. Энгийн жишээ хэлэхэд л ногтгүй малыг барьж авах ямар бэрхшээлтэй байдаг билээ. Нэгэн түүх өгүүлье. Нэгэн хошууны наадам болжээ. Гэтэл өөр хошууны сайн бөх ирж барилдах болжээ.
 Тэр бөх барьц өгдөггүй, хорьсон далбаа, зодог шуудагтай өмсгөлтэй иржээ. Нутгийн бөх шинжээч ямар арга хэмжээ авах талаар ярилцаж үзээд зодог, шуудгийг нь хулгайлах юм болжээ. Гэтэл нутаг ус хошууны нэрэнд муу учир болохгүй. Харин уулзаж ярилцаж шийдье гээд очжээ. Мэнд ус мэдэлцэж, алдар нэр асууж танилцаж байх зуураа өмсгөл, зодог шуудгий нь сонирхож байгаад тас мушгиж орхиж... Наадам дуусахад тэр бөх үзүүрт очиж унасан байгаа юм. Хэрэв барьц хорьсон өмсгөлтэй барилдсан бол түрүүлэх боломжтой байжээ. Ханцуйны үзүүрээс барьж тойрч, хөтөлж, хөдөлгөж зайлж дугтардаг мөн өөрийн гар дээрээ цохиж давхар дугтарч болдог барьцийг ханцуйны барьц гэдэг. Ханцуйны барьцыг яаж хориглосон бэ?
 Далбааны ханцуйны хуниас хийж мяндсан утсаар гүйлгэж чангалснаас гарын хуруу орж барих барьц хаагдсан. Энэ барьц нь уян хатан учраас барьц алдрахгүй, мөн гарын ханцуйнаас татаж хөтөлж, хөдөлгөж, тойрч, зайлж дугтарч болдог байв. Үүнийг хориглосон. Мөрний барьц. Монгол үндэсний бөхөд мөрний барьцтай сэнждэж барилдах үед халж, сэлж хөтөлж, хөдөлгөж тойрч зайлж дугтарч барилдаж болдог. Мөрний товгор булчингийн хөх махаар суулгаж саран хэлбэрийн эсгэлтийг хасаж эсгэснээр барьцгүй болгосон юм. Арын хонхор, суганы барьц. Хажуу талаас суганы барьцнаас урдуураа гүйлгэж зайлж татаж эсвэл давуулан далавчилж барьдаг барьц. Үүнийг хориглосон. Энэ барьцыг Өвгөнхүү багш маш сайн чадварлаг эзэмшсэн байв. Шуудагны барьц. Монгол үндэсний бөхийн барилдаанд лав хав дөрвөлжин золгож шуудагнаас татаж барилддаг барьцыг тавиулах гэхэд нь гараа холбож түгжээд барьц тавихгүй болдог барьц байсан. Лав хав дөрвөлжин золгооноос шуудагны барьцыг амархан тавиулахын тулд шуудагны эсгэлтийг маш өргөн болгосноор гарын сарвуу атгаж хүрэхгүй болгосон. Энэ нь холбож түгжиж болдог нөхцөлийг үгүй болгосон. Монгол үндэсний бөхийн дөрвөн барьц хоригдож 80 хувь мэх техникийн хөдөлгөөн отогдсон. Ингэснээр барилдааны ур дүй ядууран, цоглог сүрлэг уран гоё ханд аяндаа дарагдаж, номхон дөлгөөн болж хувирсныг бөхийн мэргэжилтнүүд сайн мэдэж буй билээ. Үүнийг өөрчлөхийн тулд өнөөдрийн Бөхийн холбоог өөрчлөх хэрэгтэй. Орчин үед монгол үндэсний бөхөө ардчилсан байдлаар шинэчлэхгүй бол болохгүй нь. Бөхийн хорхойтон барилдааныг хаана ч хурдан үзээд өнгөрдөг л болмоор.

Бөх сонирхогч Өвөрхангай аймгийн уугуул Д.ГАНБОЛД


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (22)

  • иргэн (182.160.32.60)

    2013-10-04

    ҮБХ-ны маргаан тэмцэл бөхийн өргөөтэй холбоотой.Бөхийн өргөө хандив, тусламжаар боссон нь үнэн л юм бол өмчлөлийг өөрчилж улсын үйдвэрийн статустай болгох хэрэгтэй.тэр үед ҮБХ-ны төлөө тэмцэлдэхгүй. нөгөөтэйгүүр бөхийн зодог шуудгыг хуучин стандартад нь оруулаад журамлаад өгөх хэрэгтэй.шаардлага хангаагүйг барилдуулахгүй. энэ асуудлыг зохих төвшиндөө хэлэлцээд,шийдээд хуульчлаад авч болно шүү дээ. одоо энэ Нямдоржтонгууд өөрчлөгдөж болохгүй юу. ҮБХ гэж олон нийтийн байгууллага юмуу нэг хоёр хүний компани юмуу ийм байж таарахгүй ээ

  • (103.23.51.5)

    2013-10-03

    yag unagaah gej bhad barits zadarlaa ch geh shig teneg duremtei

  • (202.179.20.192)

    2013-10-03

    Zuv l yum bichij bas ene tsol gesen dundad zuuny zuilyg ustgamaar bn

  • zochin (211.211.109.79)

    2013-10-03

    yu ni zov baigaa yum be.chadaltai ni hayaj,chadalgui ni ni unadag ni ertnii ulaamjlal bish uu

  • (103.26.194.121)

    2013-10-03

    shinechilelt hiih heregtei sumochid yumu haashaa yiin neeh buduun tom biytei erhembayar met iin buhchuud barits songoh tsagaa huleegeeed l noolood zogschino jingiin hyazgaar togtoo hungun jintei zaluuchuud l uran barildaan uzuuleh yum

  • зочин (122.254.127.66)

    2013-10-03

    21-р зуунд намгийн ядаргаатай бөх болно шүү дээ 5минут болоод л золгуулах ёстой

  • zochin (103.26.194.24)

    2013-10-03

    zuv demjij bain aa uuniig bur heleltsuuleg bolgoj ajil bolgovol sain bainaa aa setguuulchee

  • баагий (202.21.118.98)

    2013-10-03

    Зөв бичжээ. Өөрчлөх цаг нь болсон. Зодог шуудгийг барьцтай болгох зайлшгүй хэрэгтэй болжээ. Барьц сонгохдоо бага цолтонгоор эхэлж барьц сонгуулдаг болгох хэрэгтэй. Шододгоо болих цаг болсон. Хашлага тулах үед барьц олж авчихаад амарч амарч байгаад барьцаараа барилдаж байна үүнийг шууд үргэлжлүүлдэг эсвэл барьцгүй үргэжлүүлэх хэрэгтэй

  • ELBEGEE (202.21.106.168)

    2013-10-03

    DANZAN NEMDORJ 2AMID BAIH YED BYH YYRCHLYGDYHGYI TED SUUDLAA UGUHGYI MUHNU JENKO BATTYLGAD UGVYL SEHEENE DEE HAR AVARGAD BUR UGCH BOLOHGYI BAAGII D BAS

  • zochin (103.26.194.118)

    2013-10-03

    yag unen,eleg busnes oor baritsgui bolson

  • a (202.131.230.218)

    2013-10-03

    яг зөв, манайхан чинь юмийг сайжруулах гэхээрээ эсвэл, хүнтэй нь, эсвэл, зохион байгуулалттай нь үзээд байдаг. Уг юмнийхаа процесстэй нь сайн үзэлцэх ёстой юм л даа.

  • (202.179.20.151)

    2013-10-03

    zov zov

  • mongol (103.11.193.163)

    2013-10-03

    zov zuil bichij Mongol undesnii bohiin holboo anhaaraasai

  • Ээгий (124.158.110.104)

    2013-10-03

    Амалсан бөхөө унагаж чадахгүй, барьц шодож байгаа тохиолдолд бага цолтой бөх нь түрүүлж шахааны барьц авч байх хэрэгтэй. тэгэхгүй бол энэ усан гахайнууд бүгд барьц шодохыг хүлээгээд улам л таргалсаар байх болно. Үүнийг яаралтай өөрчлөхгүй бол Монгол бөх Сумо-чид шиг хэдэн гахайнуудын ноолоолдоон болох цаг удахгүй шүү. Та бүхэн өөрсдийнхөө сэтгэгдлийг шийдвэр гаргах удирдлагууд нь ойлгох хүртэл нь бичээрэй. Давна гэж амалчихаад чадахгүй болохоороо шахааны барьцаа хүлээгээд л унтчихдаг байдлыг халах хэрэгтэй

  • (202.170.94.130)

    2013-10-03

    zov zov

  • өвөрхангай (202.179.20.221)

    2013-10-03

    маш зөв бичжээ.үнэхээр тийм байгаа шүү дээ

  • монгол (202.126.89.161)

    2013-10-03

    маш зөв санаа байна... монголчуудаа бөхөө аварцгаая...

  • монгол (202.126.89.161)

    2013-10-03

    маш зөв санаа байна... монголчуудаа бөхөө аварцгаая...

  • монгол (202.126.89.161)

    2013-10-03

    маш зөв санаа байна... монголчуудаа бөхөө аварцгаая...

  • монгол (202.126.89.161)

    2013-10-03

    маш зөв санаа байна... монголчуудаа бөхөө аварцгаая...

  • (202.55.180.4)

    2013-10-03

    deer ni barits tur taviltsaad 2 tiishee deeguur haraad alhaad yavchdgiig bolih heregtei yum bgaan.ehelsen bol duusgadag bh heregtei.dund ni amraad bgaamuu tohirood bgaamuu zugeer zogsood bdg utgagui

  • Zochin (183.177.99.102)

    2013-10-03

    Zov sanaa bichjee. Demjij bna shyy