Guardian дахин шуугиан тарина


Орост орогнох эрх авсан, Америкийн аюулаас хамгаалах албаны экс ажилтан Эдвард Сноудений ээлжит шинэ илчлэлтүүдийг дэлхий даяар удахгүй хүлээн авах нь. Сноуденоос авсан материалаа удахгүй нийтэлнэ гэж Британийн Guardian-ын ерөнхий редактор Алан Расбрижер амлажээ.

Дашрамд дурдахад, Британийн сөрөг тагнуулын албаны терроризмтой хийх тэмцлийн MI-5 хөтөлбөрийг аюулд учруулахуйц хангалттай нууц баримтууд дэлгэгдсэн талаар тус байгууллагын шинэ удирдагч Эндрю Паркер саяхан мэдэгдсэн бөгөөд энэ үедээ Сноудений нэрийг шууд цохон нэрлээгүй аж.

Гэвч тусгай албад урьдын адил бүх зүйлээ нууцлахыг эрмэлзсэн хэвээр байна хэмээн сэтгүүлчид сэтгэл дундуур байгаа юм байна. Алан Расбрижер “Би-Би-Си”-д өгсөн ярилцлагынхаа үеэр  бусдын яриаг сонсох технологийн талаар маш өргөн хүрээтэй баримтыг дэлгэх боломж тэдний сонинд олдсон тухай онцлон тэмдэглэжээ.  “Би дөнгөж саяхан Америкт очоод ирлээ. Тэнд ерөнхийлөгчөөсөө авахуулаад бүгд л энэ талаар ярьж байна” хэмээн Guardian-ын ерөнхий редактор өгүүлсэн аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)