П.Порошенко: Би Украины ерөнхийлөгч болбол компаниа худалдана



Украины  Ерөнхийлөгчийн  сонгууль  ирэх  сарын  25-нд  болно. Энэ  удаагийн  сонгуульд  “Удар”  хөдөлгөөний  гишүүн,  тэрбумтан П.Порошенко сөргөлдөгч хоёр талд нэр хүндтэй байна. Ажиглагчдын зүгээс  түүнийг  ялах  магадлал  хамгийн  өндөр  хэмээн  үзэж  байна. Нэр дэвшигчтэй Германы “Bild” сонины сэтгүүлч сонгуулийн талаар ярилцсаныг хөрвүүлэн хүргэе.

-Намын дарга В.Кличко яагаад таны төлөө нэрээ татсан юм бэ?

-  В.Кличко  хэний  ч  хийж байгаагүйг бүтээж чадсан. Тэрбээр улс  орныхоо  нэгдмэл  байдлыг эрсдэлд оруулахгүйн тулд амбицаа татсан.  Бид  Майданы  хувьсгалын үеэр  хамт  байсан.  Сонгууль  бохир болбол  Орос  түүнийг  нь  ашиглаж, дахин  нэг  халдлага  үйлдэж болзошгүй.  Тиймээс  Майдан  дээр олон хүн амь үрэгдсэний дараа бид сэрж,  улс  орон  маань  шинэ  бодол санаа  бүхий  шинэ  улстөрчидтэй болох цаг ирснийг Юлия Тимошенко ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ та улс төрд цоо шинэ хүн биш. Ямар учраас та эх орноо удирдаж чадна гэж бодож байна вэ?

-Би өөрчлөгдсөн. “Форбс” сэтгүүлээс  гаргадаг  Украины  хамгийн баян  хүмүүсийн  жагсаалтад  орсон нэгэн  буудалцаан,  хүчирхийлэл ноёл сон Майдан дээр байх юм гэж та тө сөөлж чадах уу. Би тэнд өдөр бүр  байж,  Украины  эрх  чөлөөний төлөө  тэмцсэнийг  эсэргүүцэгчид ойл гож,шаардлагыг минь дэмжсэн. Би эх орныхоо хувьд цоо шинэ гарц хайж байна.
-Украины хамгийн баян хүмүүсийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулсан нь ямар эерэг болон сөрөг талтай вэ?
-Хэн  нэгэн  баян  байх  нь  гол биш. Хамгийн гол нь би бизнесмэн байх  хугацаандаа  байнга  нээлттэй байсан. Улсдаа хамгийн том татвар төлөгчийн  хувьд  олон  ажлын  байр бий  болгосон.  Ингэхдээ  улс  төр дэх  ямар  нэг  хэлхээ  холбоогоо ашиглааагүй.

-Майданы хувьсгалын үеэр олигархиудын улс төрд гүйцэтгэсэн үүрэгт нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Тэгвэл тань шиг бас нэг олигарх яагаад Ерөнхийлөгч болох ёстой вэ?

-Миний  хувьд  олигарх  гэдэг бол  улс  төрийн  тогтолцоог  бизнесийнхээ  төлөө  ашиглаж,  дарамт үзүүлэхийг  хэлдэг.  Харин  би  огт өөр  арга  ба рилаар  ажиллаж  ир-сэн.  Сүүлийн  үед  В.Янукович  болон  Оросын  эрх  баригчид  улс  төрийн  шалтгаанаар  миний  эсрэг тэмцсэнээс  бизнес  минь  сүйрлийн ирмэгт  тулсан.  Миний  “5-р  суваг” телевизийн  сувгийг  очоод  харвал улс төрийн тэс ондоо байр суурьтай хүмүүс  ажилладаг  нь  хэвлэлийн эрх  чөлөөнд  хамгийн  сайн  нөлөө үзүүлдэг.  

-Германы Сангийн сайд Крымийн хямралтай холбоотойгоор В.ПутиныгГитлертэй харьцуулсан. Энэ зөв үү?


-Би  иймэрхүү  харьцуулалтаас аль болох зайлсхийдэг. Учир нь энэ бүхэн  юунд  ч  хүргэхгүй.  Крымийн үйл  явдал  нь  олон  улсын  хууль тогтоомжийг  илт  зөрчсөн  хэрэг тул  Крымийг  эзэлснийг  Украин хэзээ  ч  хүлээн  зөвшөөрөхгүй.  Бид эрхийнхээ төлөө бүх хүчээ дайчлан шүүхээр тэмцэж, Оросын эсрэг илүү хатуу хориг тавихыг хүснэ.

-Та Оростой харилцаагаа хэрхэн сайжруулах вэ?

-Аюулгүй  байдлаа  хангахын тулд  бид  Оростой  яриа  хэлэлцээр хийх  хэрэгтэй.  Ингэхдээ  бид  Крымийн  асуудлыг  яриа  хэлэлцээрт хэзээ  ч  огоорохгүй.  Дээр  нь  барууны  орнуудтай  эвсэлд  орж,  аюулгүй байдлаа  батал гаа жуулах  ёстой.Энэ  нь  ганц  Украинд хамаа ралтай  юм  биш. Дараагийн  ээлжинд Герман  юмуу  аль  ч орон  халд лагад  өртөж болно.  Жишээ  нь зургаан  сарын  өмнө Орос  Крымд  халдана гэж  бид  огт  төсөөлж байгаагүй.

-Украин улс НАТО-д нэн даруй элсэх үү?

-Энэ  бүхэн  бид-нээс  биш  харин  НАТО-оос  болж  буй  хэ рэг. Үүнээс  болж  НАТО-ийн орнууд  хагаралдана гэдгээс  эмээж  байна. Гүржийг  гишүүнээр элсүүлэхээр 2008 онд  анх  амла чихаад дараа  нь  хүндрэл  бий гарахад  бүтээгүйг  бид  харсан. Би  Ерөнхийлөгч  болоод  хөрш орнуудтайгаа шинэ эвслийн хүрээнд илүү  аюулгүй  байх  боломжийн тухай ярилцах бодолтой.

-Оросууд зүүн Украинд халдана гэж боддог уу?

-Халдлага  нэн  даруй  болохгүй. Орос зүүн Украинд халдвал цэргийн бүх  чадавхаа  дайчлан  өөрсдийгөө хамгаална гэдгийг тэд мэдэх ёстой. Бид  эх  орноо  хамгаалъя  гэсэн чин  хүсэлтэй.  Миний  хүү  цэргийн албанд явахад бэлэн гэдгээ илтгэж, хил рүү явахад бэлэн болсон. Түү-нээр  бахархахын  зэрэгцээ  санаа зовж байна.

-Украин цэргийн тусламж авсан уу?

-Энэ  бол  зөвхөн  цэргийнтусламжийн  тухай  биш.  Дээр  нь эдийн  засгийн  хориг  арга  хэмжээг улам  чангатгах  боломж  бий. Крымийг  чөлөөлөх  хүртэл  Герман Оросын  шатдаг  хийг  худалдаанд хориг тавих нь зүйтэй.

-Оросын шатдаг хийд хориг тавих нь Германд эдийн засгийн хувьд хохиролтой?

-Ардчиллын  төлөө  заримдаа төлөөс  төлөх  шаардлага  гарна. Германы  хувьд  Зэвсэгт  хүчиндээ нэлээд  хөрөнгө  зарцуулдаг  ч зайлшгүй  шаардлагатай  байдаг. Оросын шатдаг хийд хориг тавих нь жинхэнэ  хориг  арга  хэмжээ  болж, Оросыг  сөхрүүлнэ.  Герман  болон Европын  орнуудад  эрчим  хүчний өөр эх үүсвэрүүдийг ашиглах болом бий.  Герман  дан  Оросын  хийгээс хамаардаггүй.

-Та Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Бид эх Европ болон ОУВС-тай хамтран ажиллаж, орноо санхүүгийн дампуурлаас аврах хэрэгтэй. Үүний тулд  хүнд  хэцүү  шинэчлэл  хийнэ. Миний  хувьд  авлигатай  тэмцэх  нь нэн  тэргүүний  зорилт  болно.  Бид иргэдэд  нээлттэй  ажиллаж,  улс орнуу өөрчилж байгааг харуулна.

-Та Ерөннийлөгч болвол “Рошен” группээ яах вэ?

-Би  сонгогдсон  тохиолдолд бүх нийг  тодорхой  болгох  үүднээс “Рошен”  группээ  худалдана.  Ерөнхий лөгчийн хувьд зөвхөн улс орныхоо сайн сайхны төлөө санаа тавих болно.

Д. Мөнхболд
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.21.106.254)

    2014-04-06

    Shatsan, businessgui bolson gariin ug bna! Uunees ih yum harah huleeh hereggui!

  • (178.115.131.239)

    2014-04-04

    haa gazariin bayachuud adilhan ih huzaj baina saihan dongodoh bas saihan baidag baih end irj elbegdorjoos zövlölgöösain avah heregtei shuu