Украиныг цэргийн холбоотноо болгохыг хүсчээ

АНУ-ын конгрессийн доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын хоёр намын 10 гишүүн Украиныг цэргийн холбоотноор хүлээн зөвшөөрөх санал оруулав. Тэд аюулгүй байдал, тагнуулын салбарт Украины Засгийн газарт туслалцаа үзүүлэхийг Ерөнхийлөгч Барак Обамад уриалсан хуулийн төсөл боловсруулсан бөгөөд үүнийг санаачлагчдын нэг Пенсильванийн Бүгд найрамдах намын конгрессмен Жим Герлака хэвлэлийн бага хурал дээр дээрх саналыг тавьжээ. Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Петро Порошенко “Киев НАТО-гийн гаднах АНУ-ын гол холбоотон болох хүсэлт тавих талаар судалж байгаа” гэж мэдэгджээ. 10 конгрессмен Украиныг НАТО-гийн гишүүн орон биш ч Вашингтоны цэргийн чухал холбоотон болгох хэрэгтэй хэмээн мэдэгдэж, Украины зүүн нутгийг ОХУ тогтворгүйжүүлж байна гэжээ. Украин улс АНУ цаашлаад НАТО-гийн холбоотон болбол барууны орнуудын холбоотнуудад маш чухал ач холбогдолтой ба ОХУ Украиныг АНУ болон НАТО-д элсэхийг эрс эсэргүүцдэг юм.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)