Эх жирэмсний хугацаанд 3 удаа Хэт авиан оношлогоо хийлгэх ёстой

Дэлхий дээр төрж байгаа 1000 амьд  төрсөн нярайн 3-5%нь ил, далд хэлбэрийн төрөлхийн гажигтай  төрж  байна гэсэн статистик мэдээ байдаг. Манай улсын хувьд зүрх судас, хоол болвсруулах эрхтэн,  тархи мэдрэлийн тогтолцооны гажгууд , үе мөч, эрүү нүүрний гажгууд илүүтэй  оношлогдож байгаа ба хөрс агаарын бохирдол, халдварт вирус болон бусад өвчин эмгэгүүд даамжирч эх болон урагт сөрөг нөлөө үзүүлсээр байна. Мөн эх жирэмсэн үедээ халдварт өвчнүүдээр өвдөх, химийн бодис, туяаны нөлөө, архи, тамхи, мансууруулах бодисын хорт  зуршилтай байх, эмийн замбараагүй хэрэглээ, эхэд витамин тэжээлийн бодисын дутагдал, илүүдэл, сэтгэл санааны байнгын дарамт зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг.

Жирэмсэн үед ЭХО-д олон харуулах муу гэж үнэнүү ? Хэдийд харуулах ёстой вэ ?

Хэт авиан шинжилгээ нь ионжуулах цацрагжилт, туяаны нөлөө байдаггүй, тул ямарч аюулгүй. Хэт авиан шинжилгээг жирэмсний ямар ч хугацаанд хийх боловч ямар нэг хүндрэлгүй жирэмсэн эх жирэмсний хугацаанд 3 удаа хэт авиан оношлогоо хийлгэх ёстой. Үүнд жирэмсний 11-13 долоо хоногт, 20-24 долоо хоногт, 30-35 долоо хоногт заавал хийлгэх ёстой юм. Харин жирэмсний тээлтийн явцад ямар нэг зовиур илрэх, хүндрэл гарвал үүнээс ч олон удаа харуулах шаардлага гарна.

Ургийн гажгийг эрт оношлохын ач холбогдол

Ургийн хөгжлийн явцыг тодруулах зорилгоор эхний удаа 20-24 долоо хоногт ургийн гажиг хайх оношлогоо хийгддэг. Дараа нь 32-34 долоо хоногтойд ургийн хөгжлийн саатлыг илрүүлэх, ургийн байрлал, жин , урагт хүчилтөрөгчийн дутмагшил, бүтэлт байгаа эсэхийг харна. Ургийн гажиг хөгжлийг эрт оношлосноор төрөлтийг зөв шийдвэрлэх , эцэг эхчүүд сэтгэл зүйн  хувьд бэлтгэгдэх, төрөлтийн дараа   гарч болох хүндрэл, эрсдлээс  хэрхэн сэргийлэх, гажиг хөгжил үүсэхээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болох зэрэг ач холбогдолтой. Гэхдээ хэт авиан оношлогоогоор бүтцийн гажгийг илрүүлэх боломжтой боловч үйл ажиллагааны буюу жишээ нь оюун  ухааны хомсдол зэргийг илрүүлэх боломжгүй юм.

Хүүхдийн хүйсийг хэдэн сартайд ЭХО-гоор оношлох боломжтой вэ?

Ургийн хүйсийг 4 сартайгааас эхлэн ЭХО-гоор харж оношлох боломжтой юм. Үүнээс эрт хугацаанд ургийн хүйс хөгжиж байдагч ураг хэтэрхий жижиг байдаг тул хүйс сайн ялгарч харагддаггүй.

Орой жирэмслэх нь ургийн ямар нэг гажигтай байх эрсдэлтэй гэх юм. Тиймээс ураг эрүүл эсэхийг  хэрхэн мэдэж болох вэ ?

Манай Баянгол эмнэлэгт хамгийн  сүүлийн үеийн хэт авианоношлогооны 4D аппаратуудаар ургийн гажгийн оношлогоог хийж байна. Эдгээр аппаратууд нь уламжлалт 2 хэмжээст оношлогооны  горимуудаас гадна эд эрхтнийг 3D горим , эзэлхүүнт дүрсийн тухайн цаг дахь хөдөлгөөнийг харуулах 4D горимыг багтаасан байдаг. Түүнчлэн өнгөт, спектрийн, эдийн,энергийн гэх мэт Допплерийн бүхий л  эффектийг багтаасан. Мөн дүрсийн ялгарал сайтай, эд эрхтэн, эмгэг өөрчлөлтийн зааг болон судасны ханыг тод ялган харуулах олон төрлийн оношлогооны горимуудтай.
Уг аппаратууд нь эх барих эмэгтэйчүүдийн практикт ашиглахаас  гадна  хэвлийн хөндийн эрхтнүүд, гэмтэл, мэс засал, нүд, зүрх судас, хүүхэд, нярай , хөх, бамбай булчирхай,  урологи, судас, арьсан доорх зөөлөн эд гэх мэт бүхий л эрхтэн системийн  эмгэг өөрчлөлтийг оношлох  өргөн боломжтой юм.

Энэ аппаратууд нь ургийг ямар байдалтай харуулдаг вэ?

Эд эрхтний болон эзэлхүүнт өөрчлөлтийн хэмжээг автоматаар тооцоолон гаргах, олон хавтгайд зүслэг хийн харуулах, авсан зурган дээр фото эффект хийн шинжлэх зэрэг тусгай мэргэжлийн программ  хангамжтай . Тиймээс хүүхэд ямар хөдөлгөөн хийж байгаа, гар хөлөө хаанаа авсан байна гэдэг нь тодорхой харагдана. ЭХО-ны аппаратны дэлгэцээр  эмч маань ургийг хянаж шинжлэхийн зэрэгцээ эцэг эхчүүдэд том дэлгэцээр ургийг харуулна. Ураг 13-18 долоо хоногтойд бүхлээрээ харагдана. Харин жирэмсний хожуу үед ураг томорсон байдаг тул хэсэг хэсгээрээ сайн харагддаг.

Зөвлөмж гаргасан: Баянголэмнэлгийн ЭХО-ны их эмч Г.Батцэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)