Узбекистанд цэргийн бааз байгуулахаар хэлэлцэж байна

 АНУ ОХУ-ын холбоотнуудын нэг Узбекстанд цэргийн шинэ бааз байгуулах асуудлаар Ташкентийн эрх баригчидтай хэлэлцэж эхэллээ. Хэрвээ Ташкентийн эрх баригчид АНУ-ын энэ саналыг хүлээн авбал Вашингтоноос Узбекстанд жил бүр нэг тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх юм байна. АНУ Узбекстаны өмнөд хилийн Термез хэмээх жижиг хотод шинэ бааз нээх хүсэлтэй. Уг хот нь Ойрхи Дорнодын байлдааны чухал чухал бүс нутаг Афганистантай хил залгаа оршдог бөгөөд Аму Даря мөрөн Афганистан, Узбекстан улсыг заагладаг байна. Хэрвээ АНУ Узбекстаны Термез хотод өөрийн баазыг байгуулбал Афганистаныг агаараас бүрэн хянах боломжтойн дээр өөрийн гол дайсны нэг, Ойрхи Дорнодын нууцлаг хүчирхэг гүрэн Ираныг ажиглах боломж давхар нээгдэнэ. Узбекстан АНУ-д 2001 онд Афганистанд байлдааны ажиллагаа явуулах, тандах болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нь дэмжлэг болж зүүн өмнө зүгийн Карши Канабадад Вашингтоныг цэргийн бааз байгуулахыг зөвшөөрсөн юм. Гэсэн ч 2005 онд тус улс Андижан хотод болсон терроризмын эсрэг тусгай ажиллагаанд Узбекстаны Засгийн газрыг муу ажилласан гэж АНУ шүүмжилсний дараа Карши Канабад дахь агаарын баазаас АНУ-ын бие бүрэлдэхүүнийг хөөсөн юм. Тэгвэл Германы Засгийн газар Узбекстаны өмнө захын Термез хотын иргэний агаарын нисэх буудлыг 2001 оноос одоог хүртэл ашигласаар байгаа юм. Тиймээс АНУ Термез хотод өөрийн үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байгаа аж.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • unshigch (178.196.98.61)

    2014-08-03

    ter amerikiin ogoh mongo heden darga nariin karmaand huvaagdaj orno, shunalt darga nar Olson zoosoo gadaadad gargana. laliinhan amerikiin toloo ajillasan uzbekstand amia horloh meteer horlon suitgeh ajillagaa iavuulna

  • иргэн (202.21.106.250)

    2014-08-01

    газар нутагтаа гай тарьж цөмийн зэвсэгийн овоо хараанд орлоо л гэж мэд. Хөгийн америкууд яахав дандаа заваарсан,балиар нэг тийм өөдгүй хогийн новшийн юм сэдэж явдаг бөгснүүд ш дээ.

  • j (202.55.191.130)

    2014-08-01

    mongold irj base baiguulaach.. jild 2 terbum US$ tolood