Фергюсоны цагдаа арьсны үзэлтэй бололтой

АНУ-ын Фергюсон хотноо 18 настай хар арьст хүүг хөнөөсөн цагдаа урьд арьсны өнгөөр ялгаварладаг хэмээн үзснээс татан буулгасан цагдаагийн хэлтэст ажиллаж байжээ. Мөрдөн байцаагчид хэргийг шалгах явцад түүний намтрыг нарийвчлан судалжээ. Фергюсон хотноо зэвсэггүй хар арьст залууг цагдаагийн ажилтан буудан хөнөөсний дараа хотод Америкийн олон хотод эсэргүүцлийн жагсаал болон эмх замбараагүй явдал газар авсан юм. Хүүг буудсан цагдаагийн ажилтан Даррен Уилсон өмнө нь Миссури мужийн Женнингс хотын цагдаагийн хэлтэст ажиллаж байж. Тус хэлтсийн цагаан арьст цагдаагийн ажилтнууд болон орон нутгийн хар арьстнуудын хооронд харилцаа нэлээд хурцадмал байсан аж. Тиймээс хотын эрх баригчид 2011 онд хэлтсийг бүхлээр нь тарааж, шинээр ажилтнууд авсан нь дээр хэмээн шийджээ. Уг хэлтсийн цагдаа үүний дараа өөр хэлтсүүдэд орж ажилласан бол Даррен Уилсон Фергюсон ажилд орж, офицер болтлоо дэвшсэн байна.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)