Азийн спортын наадамд жудочид амжилт дүүрэн байлаа

Спорт сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй Азийн спортын наадмын жүдо бөхийн барилдаан өндөрлөж дүнгээ гаргалаа. Энэ удаа Япон, БНСУ, Монгол эхний гурван байрыг эзэлсэн юм. Өчигдөр орой багийн барилдаан болоход эрэгтэй төрөлд БНСУ, Казахстан, Япон, Монгол, эмэгтэйчүүдээс БНСУ, Япон, БНХАУ, Монголын шигшээ эхний дөрөвт оржээ. Манай жүдочдоос Олимпийн наадмын алт, мөнгөн медальт хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр, дэлхийн аварга, гавъяат тамирчин М.Уранцэцэг, дэлхийн залуучуудын аваргын хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэг нар алтан медаль хүртэж төрийн дууллаа Инчоны тэнгэрт эгшиглүүлсэн.

Мөн 2014 оны дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Г.Одбаяр нар мөнгөн медаль, ОУХМ Л.Отгонбаатар, Н.Дагвасүрэн, Ц.Наранжаргал, Д.Сумъяа нар хүрэл медаль энгэртээ зүүж Монголын нэрийг өндөрт өргөлөө.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)