АНУ-д Эболагийн өвчтөн илэрлээ

 АНУ-ын нутагт үхлийн аюултай эболагийн халдвар тээгч өвчтөн илэрсэн анхны тохиолдол гарчээ. Өвчтөн халдвар авсаныг АНУ-ын халдварт өвчнийг хянах төвөөс баталсан ба өнгөрсөн сарын 30-ны өдөр эмнэлэгт хэвтэхээсээ өмнө 10 хоног гадуур чөлөөтэй явжээ.

 

Эмнэлгийн байгууллагынхан одоо түүнийг ямар хүмүүстэй хавьтаж байсныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Баруун Африкийн бүс нутагт нийт 6000 гаруй хүн тус вирусын халдвар авснаас 3091 амь насаа алдаж, халдвар авсан иргэдийн 70 гаруй хувь нь нас барж байгаа юм. Эбола нь агаар дуслын замаар дамждаггүй. Уг өвчний вирус халдвар тээгчийн цус болон бусад ялгаралтай шууд харьцсанаас буюу ахуйн замаар халддаг тул Африкийн ядуу буурай орнуудад их хурдан түгж байгаа юм. Гэхдээ энэ вирусын халдвар авсан хэрнээ амжилттай эмчлэгдсэн гурван тохиолдол АНУ-ын эмч нарын дунд өмнө нь гарсан.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)