Сэтгэлээ түвшитгэх

“Түвшитгэх” гэсэн утгатай ши-нэй гэдэг төвд үг нь хоѐр үгээс бүрдэнэ. Ши гэдэг нь түвшин амгалан, нэй гэдэг нь амрах буюу тайвшрах гэсэн утгатай. Энэ хоѐр зүйлийн утга бол ийм төрлийн бясалгалыг хэрхэн үйлдвэл зохихыг харуулж байна. Юуны өмнө сэтгэлээ түвшитгэж, амирлангуй талбиун байдлыг сэтгэлдээ бий болгохыг хичээнэ. Сэтгэлээ түвшитгэн чөлөөл, бодох санах юмгүй тайван байлга. Ингэж чадах хүртлээ бидэнд магад сэтгэх орчин, үндэс байхгүй, яагаад гэвэл бид хэтэрхий түгшсэн, дэндүү завгүй байдаг. 



Тэгэхээр одоо жаахан амарч, тайвшрах гээд үзье. Ингэж тайвширч налайна гэдэг нь заавал юу ч хийхгүй сууна гэсэн үг биш, жишээлбэл далайн эрэг дээр наранд шарж хэвтэхтэй адил юм биш. Үнэндээ бид наранд ээж байхдаа ч түгшиж догдолсон хэвээрээ байж болно. Усан онгоцоор явахтай бол зүйрлэх юм биш! Хоол унд гээд ер хэрэгцээтэй бүхэн гарын доор бэлэн, усан дээр унтаж амран аялж явааг кинон дээрээс үзсэн болохоор онгоцоор явбал лав жигтэйхэн сайхан амарна даа гэж би боддог байлаа. Гэтэл зөвхөн кинон дээр л тийм байдаг юм билээ! Далайгаар явж үзээд тийм амар тайван юм огт биш гэдгийг мэдэрсэн. Борви бохисхийх завгүй бэрх ажил юм билээ. Налайж хэвтдэг хүн нэг ч үгүй, бүгдээрээ ийш тийш харайлгаж байдаг! Би нэг шургааг мөргөж золтой л толгойгоо хагалчихаагүй! “Та нар энийг амралт гэж байгаа юмуу” гэхэд “Заримдаа салхины чиг зөв, тэнгэр тогтуун байвал аяндаа л хөөчихдөг юм, гэхдээ тэгэх нь өдрийн од шиг цөөн дөө” гэж билээ. Бясалгал бол ийм янзын амралт биш, харин дотроосоо жинхэнэ амрах явдал юм. 


Тайван налгар бай, дандаа түгшиж явах хэрэггүй. Тэгэхээр энэхүү сэтгэл түвшитгэх бясалгал бол хамгийн чухал бэлтгэл гэхэд болно. Үүнийг төгсгөл гэж үздэггүй, харин магад сэтгэхүйд хөтөлж аваачих хэрэгсэл, гишгүүр чулуу гэж үздэг. Ийм бясалгалыг үйлдэхэд уламжлал ѐсоор бол цаг, орон зай хэрэгтэй. Бид өглөө юм уу орой, ер нь боломжийн үедээ өдөр тутам сургууль хийхэд тустай нам гүм, тайван орчин бүрдүүлэх цаг гаргах гээд үзнэ. Нилээд богино хугацаагаар, арван тав, хорин минут, эсвэл хагас цаг ч байж болно. Үгүй бол нэг юм уу, хоѐр цаг ч юм уу, ер нь олдсон цагтаа хэрхэн налайж амарч, санаа сэтгэлээ хэрхэн тайван саруул байлгах аргад суралцах орон зай, цаг бүрдүүлэх гэж оролдоно. Бидний санаа сэтгэл тайвширч, уужрах тусмаа улам тогтуун болж, тогтуун болох тусмаа улам саруул болдог. Бурханы шашны үзлээр бол санаа сэтгэл саруулсвал бусад сайн чанар нь аяндаа түрэн гарч чаддаг.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: Будда.мн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)