Гадаадад төрийн тэтгэлгээр сурдаг оюутны тоог цөөлөхийг шаардав

ОХУ-д гадаадад сурах оюутнуудад нөхөн төлбөр олгодог “Даяаршсан боловсрол” нэртэй хөтөлбөрийг 2014 онд эхлүүлсэн. Тухайн үед хөтөлбөрийг Ерөнхийлөгч В.Путиний ажлын албанаас шүүмжилж байжээ. Харин одоо Оросын Боловсролын яамнаас хөтөлбөрт хамрагдах оюутны тоог хоёр дахин цөөлж, нэг оюутанд олгох нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх тухай санал дэвшүүлсэн аж. Уг саналын хүрээнд нөхөн төлбөр авах оюутны тоо 1500 байсныг 750 болгож, тэтгэлгийн хэмжээг 1.38 сая байсныг 2.76 сая рубль болгох гэнэ. Боловсролын яамны уг санал Оросын төсвийн алдагдлыг бууруулах ажлын хүрээнд дэвшүүлсэн хийх өөрчлөлтийн нэг юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)