Ногоон цайгаар үсээ гялалзуулж болно
- 2017-02-06
- Эрүүл мэнд
- 0
Үс тань нэг л өнгөгүй, тослог байна уу. Тэгвэл үсний хуйхыг эмчлэх, өнгө сэргээх бэлдмэлийг зааж өгье.
Хэрэгтэй зүйлс:
-2 аяга ус
-1 аяга хандалсан ногоон цай
-1/4 аяга алимны цуу
-Тэжээлийн тос
Хоёр уут ногоон цайг нэг аяганд найруулж бэлтгэнэ. Хандлан найруулсан ногоо цайгаа хөргөсний дараа бусад хольцоо хийн сайтар хутгана. Уг бэлдмэлээ үснийхээ хэсэг бүрт шүршиж, эсвэл үсээ зайлж хэрэглэнэ. Үүний дараа ердийнх шигээ шампунь,ангижруулагчаар угааж болно.
Сэтгэгдэл (0)