Б.Нетаньяху парламентын сонгуульд ялснаа зарлалаа

Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху урьдчилсан дүнгээс үзэхэд өөрийнх нь тэргүүлдэг “Ликуд” нам болон “Сионист лагерь” хэмээх нэртэй эвсэл тус улсын парламентын сонгуульд 27 суудал авч ялсан гэдгийг зарлажээ. Өнгөрсөн мягмар гаригт болсон парламентын сонгуульд ялалт байгуулснаар “Ликуд” нам эвсэл байгуулж, Б.Нетаньяхуг дахин Ерөнхий сайдаар томилох боломжтой юм. Өрсөлдөгч намууд ялагдлаа хүлээгээгүй ба тэд эвсэл байгуулахыг оролдоно гэдгээ мэдэгдсэн байна. Б.Нетаньяху “Хүн бүрийн таамаглалыг сөрж, “Ликуд” агуу ялалт байгуулсан нь тус намаар тэргүүлсэн барууны хүчин болон Израилийн ард түмний хувьд агуу ялалт боллоо” хэмээн мэдэгджээ. Сонгуулийн эцсийн дүнг энэ сарын 25-ны өдрөөс өмнө зарлах ёстой.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)