“Боко Харам” хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайллаа

Нигер дэх “Боко Харам” хөдөлгөөн тус улсын зүүн хойд хэсэгт орших Дамасак хотноо хэдэн зуун хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлан авч явжээ. Дамасак хотыг хэд хоногийн өмнө тус улсын цэргийнхэн чөлөөлсөн ч алан хядах бүлэглэлийнхэн үүнээс урьтаж 500 гаруй залуу эмэгтэй, хүүхдийг барьцаалан авч явсан байна. Үүнийхээ өмнө тэд барьцаанд байсан 50 гаруй хүнийг цаазалсан гэнэ. Хэт даврах үзэлтэй “Боко Харам” хөдөлгөөн Нигерийн зүүн хойд хэсэгт исламын халифат улс байгуулахыг зорьдог. Энэ хөдөлгөөний алан хядах үйл ажиллагааны улмаас 13 мянган хүн өнгөрсөн онд амь насаа алдсан байна. “Боко Харам”-ын удирдагч энэ сарын эхээр “Исламын улс” алан хядах бүлэглэлд үнэнч зүтгэхээ илэрхийлэн тангараг өргөж, тус хөдөлгөөнд нэгдэж буйгаа зарласан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)