Виктор Харагийн алуурчинг АНУ-д шүүнэ

Чилийн армийн офицер асан Педро Барриентосыг 1973 онд дуучин Виктор Хараг хөнөөхөд оролцсон хэргээр АНУ-ын Флорида мужид шүүхээр болжээ. Педро Барриентосыг Виктор Хара агсны бэлэвсэн эхнэрийн мэдүүлэгт түшиглэн эрүү шүүлт тулган, шүүхийн тогтоолгүйгээр дуучны амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгасан байна. Чилийн шүүх 2012 оны арванхоёрдугаар сард Виктор Хараг хөнөөсөн хэрэгт сэжиглэж буй цэргийг албан хаагч асан найман хүнийг баривчлах тогтоол баталсан. Эдгээрийн нэг нь болох Педро Барриентосыг дуучны толгойд буудан хөнөөсөн хэрэгт буруутгасан юм. Дуучин Виктор Лидио Хара Мартинес нь Чилид 1960, 1970-аад оны үед олны танил нэгэн байв. Виктор Хара Техникийн их сургуулийн багш, театрын найруулагч, хөгжимчин, улс төрийн зүтгэлтэн, Коммунист намын гишүүн байсан аж. Виктор Хара Ерөнхийлөгч Сальвадор Альендегийн талыг баримталдаг байснаас түүнийг ЗХУ болон социалист орнуудад сайн мэддэг байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)