Казахстанд Ерөнхийлөгчийн сонгууль болов

Казахстанд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль өчигдөр боллоо. Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө одоогийн Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Коммунист ардын намын гишүүн Тургун Сыздыков болон бие даагч Абельгази Кусаинов нарын гурван нэр дэвшигч албан ёсоор өрсөлдсөн байна. Гэсэн хэдий ч энэ удаагийн сонгууль үнэн хэрэгтээ Казахстаныг 1990-ээд оноос хойш тасралтгүй удирдаж буй Нурсултан Назарбаевт итгэл үзүүлж буй эсэхийг харуулж, түүний эрх мэдлийг баталгаажуулах зорилготой гэдгийг ажиглагчид өгүүлдэг. Сонгуулийн үеэр нийт 9700 гаруй санал авах байр ажиллуулснаас 65 нь хилийн чинадад иргэдийн саналыг авсан ба Казахстан улсын харьяат 9.5 сая сонгогч сонгуульд саналаа өгөх эрхтэй аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • nazarbaev (112.72.13.80)

    2015-04-27

    Eeljit bus songuuli mgl d yvuulahsan peediigeed bga elbegeeg oochij unahiig harmaar bhiin