Германд Степан Бандерагийн булшийг гутаан доромжилжээ

Германы Мюнхен хотноо Украины үндсэрхэг үзэлтнүүдийн удирдагч агсан Степан Бандерагийн булшийг гутаан доромжилжээ. Булшны чулуун хөшөөн дээр үл мэдэх этгээдүүд англиар“scum” (хог шаар) хэмээн бичсэн байна. С.Бандерагийн хүргэн Андрей Куцан энэ хэрэгт Орос улс холбоотой тухай“Эрх чөлөө” радио станцад өгсөн ярилцлагад өгүүлсэн аж. Энэ бол жил хүрэхгүй хугацаанд С.Бандерагийн булшийг гутаан доромжилсон гурав дахь тохиолдол гэнэ. Өнгөрсөн оны наймдугаар сард оршуулган дээрх загалмайг хугалж, булшийг нь ухсан байжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор түүний төрөл төрөгсөд булшны ойр хавьд дохиолол суурилуулахаар төлөвлөжээ. С.Бандера тэргүүтэй Украины үндсэрхэг үзэлтнүүд фашистын Германы түрэмгийллийн үед нацистуудтай хамтран ажилллаж, эх орон нэгтнүүдээ болон польш, еврей иргэдийг бөөнөөр нь устгаж байсан түүхтэй. Харин Украины шинэ баригчид түүнийг үндэсний баатраа хэмээн тунхагласан нь Майданы хөдөлгөөнийг тууштай дэмжиж байсан Польшийн эрх баригчдыг хүртэл дургүйцэхэд хүрэж буй юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (103.26.194.34)

    2015-05-07

    Бандера бол фашист шүү дээ. Юуны баатар байхав. Бандерчууд хүнийг амьдаар нь хөрөөдөж хөнөөж байсан аймшигтай түүх байдаг.

  • (103.26.193.161)

    2015-05-06

    ene hunii tuuhiig uneneer ni l biheerei de.. neg talyn barisan uruusgul medee bn. er ni Mongolchuud dundyg barival yasan yum be?!