Дэд сайд асан Ж.Цолмон иргэдийн хүсэлтээр зөвлөгөө өгнө

 

     Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон АНУ-д Харвардын их сургуулийн Ж.Ф.Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд суралцаж байгаа билээ. Тэрээр хэдийгээр улстөрийн чиглэлээр боловсролоо дээшлүүлж байгаа ч эрүүл мэндийнхээ салбарыг орхиогүй бөгөөд иргэд түүнээс зөвлөгөө авахыг хүссэнээ цахим хуудсаар нь илгээсэн байна. Учир нь тэрээр Монголдоо ховорхонд тооцогдох эрүү нүүрний гажиг засалтын талаар мэргэшсэн хүн учраас Монголын Эрүү Нүүрний Гажиг Засалчдын Холбооны ерөнхийлөгч, Шүд, Эрүү нүүрний “НЭЙ” эмнэлгийн зөвлөх эмчээр ажилладаг гэдгийг уншигч та сайн санаж буй.

 

    Тиймээс эрүүл мэндийн салбарт амьдралаа зориулж, энэ талд сэтгэл чилээж явдаг хүний хувьд ард олны хүсэлтийн дагуу монголдоо ирж, үнэгүй зөвлөгөө өгөхөөр болжээ. Ийнхүү Ж.Цолмон Монголдоо ирсэн даруй буюу зургадугаар сарын 16-18-ний өдрүүдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж. Иймд Эрүү, нүүр амны гажиг заслын талаар зөвлөгөө авахыг хүсвэл 7745-7745, 9909-5495 утсуудад хандан цаг авч үйлчлүүлэхийг урьсан нь тэр бүрий олдохгүй ховор завшаан хэмээн хүсэлт илгээсэн иргэд уриалж байна.  

 

     Монголын эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж, энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж, өдгөө илүү шинжлэх ухаанчаар хандаж, төрийн дэмжлэг авхуулахаар улстөрийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа хүний хувьд иргэддээ зөвлөж, тэдний санаа бодлыг илүү сонсож ойр байхыг эрхэмлэсэн бололтой.     

 

 

А.Гал 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (124.158.109.232)

    2015-06-18

    hovor bolomj ch geh shig yu be

  • Soongo (103.229.121.56)

    2015-06-17

    За баярлалаа. Харин өөрөө сая америкт байхдаа нүүрнийхээ кремийг зөв түрхэх тухай сухсан биз дээ. Нүүр хүзүү хоёр чинь дандаа өнгө нь өөр харагдаад байдаг. Сураагүй бол будахгүй байж бас болно.

  • Зочин (103.11.192.34)

    2015-06-17

    Сонгууль дөхөхлөөр намдаа ард түмэндээ хайртай байж гараад ирэх юмаа хүмүүс

  • Мэдэхгүй (202.131.225.147)

    2015-06-17

    Энэ хүүхэн чинь нөгөө Баярын ***** хүүхэн мөн билүү