БРИКС, ШХАБ-ын уулзалтад Си Зиньпин оролцоно

 

Хятадын Төрийн тэр гүүн Си Зиньпин энэ долоо хоногт ОХУ-ын Уфа хотод албан ёсны айлчлал хийх гэж байна. Ноён Си Зиньпин Уфа хотноо энэ сарын 9-10-нд болох БРИКС-ийн орнуудын удирдагчдын долоо дахь уулзалтад орол цох ба мөн өдрүүдэд өрнөх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/ШХАБ/-ын хуралд оролцохоор бол жээ. БНХАУ-ын Төрийн тэр гүүний айлчлалын талаар тус улсын Га даад хэргийн сайд Чэн Гупин“БРИКС, ШХАБ-ын орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ашиг со нирхлоо нэгтгэх, харилцан ашигтай, хамтран ажиллахад Хятад улсын даргын айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ. Ирэх пүрэв, баасан гаригт БРИКС-ийн орнуудын удирдагчид долоо дахь удаагаа уулзах гэж байна. Энэ удаагийн уулзалт бол Си Зиньпин даргын БРИКС-ийн орнуудын удирдагчидтай хийж буй гурав дахь уулзалт юм. Манай улс БРИКС-ийн уул залтыг улс төрийн ач холбогдолтой гэж үзэж байна” хэмээжээ. Энэ удаагийн уулзалт “БРИКС-ийн орнуудын түншлэлийн харилцаа-дэлхийн хөгжлийн хүчин зүйл” уриан дор болох юм. ОХУ, Бразиль, БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын удирдагчид уг уулзалтын үеэр олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцох ажээ. Улмаар уулзалтын дараа“Уфагийн тунхаг” -ийг батлах юм байна. Уулзалтын үеэр таван улсын удирдагчид ШХАБ-ын гишүүн орон, ажиглагч улс болон олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй санал бодлоо солилцож, БРИКС-ийн Үйлдвэр, худалдааны зөвлөлийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх аж. Сүүлийн жилүүдэд БРИКС-ийн орнуудын хам-тын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа билээ. Уфагийн уулзалтаар дамжуулж Хятад улс БРИКС-ийн орнуудтай түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны талаар тохироонд хүрэх, Дэд бүтцийн хамтын ажил-лагаагаа өргөжүүлэх асуу далд анхаарал хан-дуулахаа мэдэгджээ. Дэлхийн улс төрийн халуун сэдэв болсон Украины хямралын асуудал БРИКС-ийн төлөөлөгчдийн уул-залтад багтаагүй аж. Учир нь БРИКС-ийн орнууд нь шинээр хөгжиж буй зах зээл ба хөгжиж буй орны хам тын ажиллагааны индэр бөгөөд эдийн засаг, хөгжлийн асуудалд анхаа рал хандуулдаг. Иймээс улс төр цэргийн холбоотон биш гэдгийг Хятадын Гадаад хэргийн сайд онцоллоо. Харин ШХАБ-ын гишүүн орны тэргүүнүүдийнXV хуралд Си Зиньпин оролцож байгаа нь Хятадын тал Евро-Азийн бүс болон ШХАБ-ыг чухалчлан үзэж буйг харуулж байна. Энэ үеэр Хятадын тал ШХАБ-ын талаарх үүрэг хариуцлагаа хү-лээж, аюулгүйн хам тын ажиллагаагаа эрчим жүү-лэх, гишүүн орны хөгжлийн стратегийг холбох, нийгэм соёлын солил цоог бодит агуул гатай болгох зэрэг са наа чилга дэвшүүлэх юм байна. Талууд энэ удаагийн дээд хэмжээний хур лаар ШХАБ-ын шинэ шатны хөгжлийг хурдасгах, тус байгууллагын олон сал барын хамтын ажил-лагааг өргөжүүлэх, олон улс дахь нэр нөлөөгөө өргөтгөх талаар хэлэл цэнэ. Хятадын Га-даад хэргийн сайдын мэдэгдэлд Си Зиньпин бусад гишүүн орны тө рийн тэргүүнүүдийн хамт“Уфа-гийн тунхаг”-т гарын үсэг зурах, “2025 он хүртэлх ШХАБ-ын хөгжлийн стра-теги”-ийг багтаасан баримт бичгүүдийг батлах, ШХАБ-ын гишүүн орны хилийн хам гаалалтын хамтын ажил лагааны гэрээнд га-рын үсэг зурж, Энэтхэг, Пакистан ШХАБ-ын журамд элсэн орох зэрэг тогтоолыг батална.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)