ОХУ-ын Тэнгисийн цэргийн баярт В.Путин оролцов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Балтын тойрог дахь Калининград хотод тэнгисийн цэргийн өдөрт зориулсан баярын парадад оролцжээ. Ёслол Оросын флотын үүсгэн байгуулагч Петр хааны хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлсэн байна. Ерөнхийлөгч дараа нь тэнгисийн цэргийн парадад оролцсон цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, баяр хүргэжээ. Баярын жагсаалын нээлтийн илтгэлдээ ОХУ-ын Төрийн тэргүүн дараах зүйлийг онцолсон байна. Тухайлбал, “Тэнгисийн флот бол Оросын бахархал. Бид далайчдынхаа эрүүл мэнд, нийгмийн халамжийг сайжруулах талаар арга хэмжээ авна. Мөн ОХУ- ын Тэнгисийн цэргийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, техник баазыг хөгжүүлэх, флотын хөгжлийн стратегийг боловсруулна” хэмээжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • odyssei (150.129.142.49)

    2015-07-28

    Jagsah gesen chin huvtsas bgsagyi gesen tegeed ch nuruunii undurn boloogyi gesen

  • Зочин (202.170.69.58)

    2015-07-28

    Калининград хотод цэрэг инженерийн сургуульд сурдаг Монгол залуус бас жагссан болов уу?