Өмнөд Солонгосын иргэдийн төлөөлөл Хойд Солонгост ирэв
- 2011-12-26
- Дэлхий
- 0
Өмнөд Солонгосын иргэдийн төлөөлөл хүчирхэг удирдагч асан Ким Жон Илийг
нас барсан явдалд эмгэнэн гашуудаж байгаагийн илрэл болгож, хүндэтгэл
үзүүлэхээр хоёр улс хоорондын цэрэггүйжүүлсэн бүст хүрэлцэн ирсэн байна.

18 хүнээс бүрдэх тус төлөөллийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан, Хоёр Солонгосын дахин нэгтгэхэд оруулсан хувь нэмрээрээ Оскарын шагналын эзэн болж байсан Ким Дэй Жуны бэлэвсэн эхнэр Ли Хуй Хо болон Хойд Солонгост хүнд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг хийдэг Хьюндэй группын захирал асан Чун Мон хуны бэлэвсэн эхнэр Хьюн Жеон Еун нар ахлан ирсэн ажээ.
Ли Хойд Солонгосын нутаг дэвсгэрийг орхин гарахаасаа өмнө хийсэн мэдэгдэлдээ “Бидний энэхүү хүрэлцэн ирсэн явдал хоёр орны харилцааг сайжруулахад тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн байна.
Сөүл хотын зүгээс Хойд Солонгосын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, Лий Хьюн нарын Хойдод хийсэн айлчлалд тодорхой хэмжээний ач холбогдсон өгсөн ч гэлээ Ким Жон Илд хүндэтгэл үзүүлэрэхээр очсон тус айлчлалыг албан ёсны биш хэмээн тодотгож байгаа ажээ.
Пхенян хотын зүгээс Өмнөх Ерөнхийлөгч асан Ким болон Хьюндэй группын ерөнхийлөгч Чун нарыг нас барахад албан ёсоор эмгэнэл илэрхийлүүлэхээр төлөөлөгчдөө илгээж байсан юм.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)