К.Ривес: Амьдрал гэдэг их далайд амьдрах сайхан юм шүү

 

Гаднаас нь харахад К.Ривесийн нүүрэнд баяр баясгалан тодордоггүй мэт боловч үргэлж зүрхэндээ аз жаргал тээж явдаг. Нэгэн удаа түүнийг гудамжинд явж байхад гуйлгачин хүн дайралдаад “Би танд мөнгө” өгье гэсэн аж. К.Ривес яагаад надад мөнгө өгч байгаан гэж асуухад “Та их муухай хувцас өмссөн байна. Шинэ өнгөлөг хувцас авч өмс” гэсэн юм.

 

Үнэхээр ч 100 сая ам.доллараар үнэлэгдэх дэлхийн хамгийн шилдэг эрэгтэй жүжигчин К.Ривес яагаад үнэтэй машин, байшин, эдлэн газарт дурладаггүй вэ. Тэрээр үүнд ийм хариулт өгчээ.

 

“Ихэнх хүмүүс намайг мэдэх ч миний амьдралын түүхийг мэдэхгүй. Гуравхан настай байхад эцэг минь намайг орхиод явсан. Ахлах сургуульд байхдаа дөрвөн ч сургууь дамжиж унших чадвараа алдан боловсрол эзэмших гэдэг миний хувьд бусдынхаас хэд дахин хэцүү болж ахлах сургуулиа гэрчилгээгүй төгсөж билээ. 23 настай байхад минь хамгийн дотны найз Ривер Финикс мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас намайг орхиод хорвоогоос одсон. 1998 онд, би Женнифер Сим гэх бүсгүйтэй учирч бид бие биедээ сэтгэлтэй болж удалгүй 1999 онд тэр минь бидний бяцхан охиныг хэвлийдээ тээсэн юм. Харамсалтай нь найман сарын дараа охин минь амьгүй төрж энэ нь бидэнд маш хүнд цохилт болж эцэстээ салалтаар дууссан. Энэ явдлаас хойш 18 сарын дараа тэр минь авто машны ослоор өөд болсон. Үүнээс хойш би гэдэг хүн хэн нэгэнтэй харилцаа тогтоож хүүхэдтэй болохоос зайлсхийх болсон юм. Миний дүү охин цусны цагаан бөөмийн хорт хавдар туссан ч тэр одоо эрүүл болсон. Тиймээс би “Матрикс” киноноос олсон орлогынхоо 70 хувийг цусны хорт хавдар эмчилдэг эмнэлгүүдэд хандивласан. Орд харшид амьдардаггүй цор ганц Холливүүдийн од бол би. Надад бие хамгаалагч, бранд хувцас аль нь ч байхгүй. Хэдийгээр би 100 сая ам.долларын үнэд хүрэх жүжигчин ч би метрогоор явдаг, үүндээ ч дуртай. Эцэст нь хэлэхэд, бид ямар ч зовлон бэрхшээлтэй учирсан даваад гарч чадна. Хүн гэдэг жаргалыг бус зовлонг даадаг. Амьдрал гэдэг их далайд амьдрах сайхан юм шүү.

 

 

 


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (175.211.106.5)

    2015-11-27

    engiin amidrah bas saihan shdee humuustei oir unend oir

  • Зочин (49.0.161.40)

    2015-11-24

    Энэ хүн бол сэтгэлийн агуу гэгээрэлийг олжээ.Биширч баЙНА.