Улс тунхагласны ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаантай

 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярыг тэмдэглэдэг. Маргааш улс тунхагласны 91 жилийн ойн баяр тохиож байгаа бөгөөд энэ өдөр уламжлал ёсоор Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдаан болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох аж.

 

Улс тунхагласны ойн барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орохуйц өндөр чансаатай бөгөөд 1990 оноос хойш зохион байгуулж эхэлсэн. Мөн дархан аварга, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа энэ барилдаанд түрүүлж байсан юм.

 

Харин өнгөрсөн жилийн барилдаанд Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх улсын аварга С.Мөнхбат түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэж байлаа.


Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.37.63)

    2015-11-25

    Авахаас өөрийг мэддэггүй. Дээдэст нугасгүй, доодосыг тоодоггүй дээрэлхүү бөхчүүд минь уу зээ.