Монголын жүдочид багийн дүнгээр наймд бичигдлээ

 

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод болох зуны Олимпийн наадмын жүдо бөхийн тамирчдын эрхийн оноо олгох тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 26-наас 28-ны хооронд БНСУ-ын Чежү хотод Олимпийн эрхийн оноо олгох Гранпри тэмцээн болж, 70 орны эрэгтэй, эмэгтэй 421 тамирчин өрсөлдсөн юм.

 

Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын алтан медальт, гавьяат тамирчин Г.Болдбаатар Япон, БНСУ, Бразил, Азербайжаны бөхчүүдийг ялж, финалд үлдсэн. Харин аваргын төлөө дэлхийн чансааг тэргүүлэгч, энэ оны дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Ким Вон Жинтэй барилдсан ч торгуулиар ялагдлаа.

 

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан ОУХМ Ц.Цэрэннадмид эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Португал, БНСУ-ын ялсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Италийн бөхтэй барилдсан ч нэмэлт цагт ялагдсан. Үүний дараа хүрэл медалийн төлөө ОХУ-ыг бөхийг торгуулиар ялж, медалийн тавцанд зогссон аж.

 

Ийнхүү Чежү арал дээр болсон Гранпри тэмцээнд БНСУ 3 алт, 1 мөнгө, 4 хүрэл, Япон 1 алт, 2 мөнгө, ОХУ 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Англи 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл, Франц 1 алт, 1 хүрэл, Казахстан 1 алт, Румын 1 алт, Монгол 1 мөнгө, 1 хүрэл, Бельги, Итали, Унгар тус бүр 1 мөнгө, Израйл 3 хүрэл, Азербайжан, Герман тус бүр 2 хүрэл медаль хүртлээ.

 

Чежүгийн Гранпригаас медаль хүртсэн орнууд

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)