Настай эмэгтэйг дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

 

        81-н настай иргэн П-г Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөр үйлчлүүлээд гарч явахад нь хоолойг нь боож алтан ээмэг, гар цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт эд зүйлсийг нь дээрэмдсэн хэргийг Хан-уул дүүрэг дахь цагдаагийн алба хаагчид илршшлэн баривчилжээ. Тухайн этгээдүүд нь 23 настай иргэн Г, 23 настай иргэн Л нар бүлэглэн үйлдсэн байна.

 

Одоогийн байдлаар энэ хэргийг үйлдсэн сэжигтнүүд ийм аргаар 12 хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа юм. Г,Л нар нь өндөр настай эмэгтэйчүүдийг орон сууцны орц, лифтэнд хүч хэрэглэн дээрэмдэн зүүж яваа алт, монетон үнэт эдлэлээр хийсэн ээмэг, барьж яваа гар цүнх зэргийг нь булааж авч зугтдаг болох нь тогтоогджээ. 

 

Б.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)