Хан-Уул дүүрэг халагдаж ирсэн дайчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

 

        Хан-Уул дүүрэг 2016 оны Нийслэлийн хэмжээнд 1 дүгээр ээлжийн цэрэг халалт, таталтын арга хэмжээний үеэр Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги ,байгууллагад цэргийн жинхэнэ алба нэр төртэйгээр хааж ирсэн дүүргийн харьяатай  иргэдэд хүндэтгэл үзүүллээ.

 

Тус үйл ажилгаанд дүүргийн  Хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогч ААНБ-ууд  танилцуулга хийж, харилцан мэдээлэл солилцон, ажлын байранд бүртгэх, томилолт гардуулах ажлыг хамтран зохион байгуулсан юм.

 

Халагдсан дайчдыг цэргийн анги байгууллагаас хүлээн авсан тухай мэдээг Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Дэд хурандаа С.Баярмагнай танилцуулсан бол Цэргийн штабаас нийгмийн халамж үйлчилгээг ар гэрт нь үзүүлсэн ,ажлын байрт зуучилсан тухай Хан-Уул дүүргийн цэргийн штабын дарга, хурандаа  Ч.Батхүрэл. танилцуулсан байна.

 

Ингэснээр цэргээс халагдаж ирж байгаа цэрэг дайчдыг ажлын байраар хангах  бүрэн боломж бүрдэж байгаа аж. Мөн хувиараа аж ахуй эрхлэх сонирхолтой дайчдад зөвлөгөө мэдээлэл өгчээ.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • RZUyVaWsibVaTW (46.161.9.48)

    2017-04-29

    C5vRoI wrapydlwgiqo, [url=http://tssfkqsrhetw.com/]tssfkqsrhetw[/url], [link=http://eutojojszyys.com/]eutojojszyys[/link], http://sejfjsvupfhg.com/