Мэдэгдэл

 

        Хөдөлмөрийн Үндэсний Нам 2016 оны УИХ-н сонгуульд дангаар оролцох албан ёсны хүсэлтээ Үндэсний Аудитын Газраар хянуулсан мөрийн хөтөлбөрийн хамт хугацаанд нь хүлээлгэн өгсөн. Бид, ХҮН нам, 2016 оны сонгуульд дангаар орж “Эрх тэгшийн хувьсгал” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Монгол улсдаа “ялгаварлалгүй нийгэм” байгуулах чин хүсэлтэй байлаа. Гэвч Сонгуулийн Ерөнхий Хорооноос манай намыг дөрвөн зүйл заалтаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн шийдвэрлэжээ.

 

Эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор Хөдөлмөрийн Үндэсний Намыг 2016 оны сонгуульд орохгүй, АН-ыг дэмжинэ гэх мэдэгдэл гаргасан нь биднийг 2016 оны сонгуульд оруулахгүй байх гол шалтаг боллоо.

 

Улс төрийн нөхцөл байдал бидний эсрэг байгаа хэдий ч, бид эхлүүлсэн их ажлаа дуусгаж, энэ улсыг эрх тэгш, ялгаварлалгүй болгохын тулд үргэлжлүүлэн ажиллах болно. ХҮН нам 2016 оны УИХ-ын сонгуульд гишүүдээ бие даан нэр дэвшүүлнэ. Харин Нийслэл, орон нутгийн сонгуульд нам дангаар оролцоно гэдгээ мэдэгдэж байна.

 

ХҮН намын нийт гишүүд дэмжигчид, биднийг сонголтоо хэмээн харж буй сонгогч, ард олон та бүхэндээ хандан дахин хэлье: 2016 оны УИХ-ын сонгуульд манай гишүүд бие даан нэр дэвшиж оролцоно. Бид 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ыг дэмжиж оролцохгүй. Эрх баригчдын улс төрийн захиалга, элдэв янзын оролцоо, хатгалга, бэрхшээл хүндрэл тулгарч байгаа хэдий ч бид сайхан Монгол орноо авч үлдэхийн тулд тэмцлээ үргэлжлүүлэх болно.

 

Бид Монгол улсдаа эрх тэгшийн хувьсгал хийж, ялгаварлалгүй нийгмийг байгуулна.

 

     НАМЫН ДАРГА: С.БОРГИЛ

 

 

Эх сурвалж: http://www.shuurhai.mn/113587

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • EwoinVjzaEtMgxCz (46.161.9.48)

    2017-05-07

    Ue8KV6 qqmmzuqpdbbr, [url=http://fnmbygoumokq.com/]fnmbygoumokq[/url], [link=http://oonviswohocq.com/]oonviswohocq[/link], http://tlpdrarqqkws.com/

  • irgen (112.72.11.67)

    2016-05-05

    he he he odoo ta nart hen ch itgehgui.