Гарьд цолны хүндэтгэлийн барилдаан сайхан боллоо

 

Гарьд цолны хүндэтгэлийн барилдаан сайхан боллоо. Магнайлж барилдсан аварга арслан хоёр түрүү булаалдав. Намрын барилдаануудаас 7 түрүү авснаасаа хойш цөөвтөр зодоглон дахин түрүүлж амжаагүй явсан Бүрэнтөгс арслан төвөггүйхэн давж, ээлжит түрүүгээ авлаа. Хэдхэн хоногийн өмнө Удирдлагын академийг дүүргэж, боловсрол өндөр бөхчүүд тоонд багтаад буй аварга Эрхэмбаяр мөн сайхан барилдаж үзүүрлэв.

 

 

Их шөвөгт гарьд Гончигдамба, харцага Пүрэвсайхан нар шалгарав. Эрхэмээ аварга Гончигдамбыг амалж аваад хавирч давсан бол Бүрэнтөгс Пүрэвсайханаас барьц сонгон давлаа. Пүрэвсайхан харцага мөн ойрмогхоны барилдаануудад зодоглож амжаагүй ч бэлтгэл сайн байгаагаа харуулж ийн шөвгөрөв. Гончиг гарьд тэргүүтэй Завханы бөхчүүд Сүүж уулын амралтанд сэргэлтийн бэлтгэлд гараад байгаа бөгөөд гарьд тус бэлтгэлээсээ цолныхоо хүндэтгэлд хүрэлцэн ирж барилдсан нь энэ.

 

 

Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин, начин Э.Энхбат, Ж.Отгонбаяр, Р.Пүрэвдагва тэргүүтэй 224 бөх зодоглосон билээ. Өдгөө 43 настай гарьд И.Доржсамбуу цолоо хүндэтгэн зодоглосон нь сайхан санагдав. Харин гарьд Д.Рагчаа индэрт тухалж барилдаан үзэж сонирхсон юм.  Энэхүү барилдааныг спортын Сүлд телевиз МҮБХ-той хамтран зохион байгуулж байгуулав.

 

 

Гурвын даваа

1.    Г.Эрхэмбаяр у.ав –Д.Батболд у.х

2.    П.Бүрэнтөгс у.а –Б.Уугандаваа а.а

3.    Н.Ганбаатар у.г –П.Батмөнх а.а

4.    И.Доржсамбуу у.г –Т.Буянжаргал а.а

5.    Б.Гончигдамба у.г –М.Батцэнгэл а.з

6.    Ж.Бат-Эрдэнэ у.г –Д.Тангад а.а

7.    М.Өсөхбаяр у.з –Ч.Хөхчирэнгэр а.а

8.    Т.Санчир у.з – Л.Нямбаяр а.а

9.    Б.Соронзонболд у.з –Д.Тогтохжаргал а.х

10.  Ө.Бат-Орших у.х –Н.Баярбаатар а.а

11.  Т.Өсөх-Ирээдүй у.х –Бү.Баянмөнх а.а

12.  Б.Пүрэвсайхан у.х –Г.Баасандорж у.н

13.  Ж.Амартүвшин у.х –Ц.Цогт-Эрдэнэ а.а

14.  Б.Одгэрэл у.х –Н.Мустафа а.а

15.  Р.Пүрэвдагва у.ө.и.н –Ц.Мөнхбаяр а.а

16.   Д.Цогзолдорж у.н –А.Давааням а.а

17.  Л.Гантулга у.н –О.Гантулга а.х.а

18.  Ч.Баянмөнх у.н –Б.Бат-орших а.а

19.  Б.Заяамандах у.н –Т.Бэгзсүрэн а.з

20.  М.Эрдэнэбат у.н –Э.Энх-Амгалан а.х

21.  А.Батмөнх у.н –М.Бэлгүтэй а.н.н

22.  Б.Амарзаяа у.н – Т.Сайханжаргал а.а

23.  Т.Баасанхүү у.н –Б.Эрдэнэхүү а.х.а

24.  Л.Лха-Очир у.н –А.Алтанхуяг у.н

25.  Э.Даш у.н –Б.Чимэдвандан а.а

26.  Ш.Мөнгөнбаатар а.х.а –Н.Хүрэлсүх а.х

27.  М.Бадарч а.а –Ш.Пүрэвгарьд а.а

28.  О.Хангай а.а –Б.Бат-Эрдэнэ а.а

Дөрвийн даваа

1.      Г. Эрхэмбаяр у.ав – Д.Тогтохжаргала.х

2.      П. Бүрэнтөгсу.а– Т.Бэгзсүрэна.з

3.      Н. Ганбаатару.г– Ц. Цогт-эрдэнэа.а

4.      Б. Гончигдамба у.г – А.Давааняма.а

5.      Ж. Бат-Эрдэнэу.г– Т.Буянжаргала.а

6.      М. Өсөхбаяру.з- О. Хангайа.а

7.      Т. Санчир у.з - М. Бадарч а.а

8.      Ө. Бат-Орших у.х- О. Гантулгаа.х.а

9.      Т. Өсөх-Ирээдүй у.х- Ш. Мөнгөнбаатара.х.а

10.  Б. Пүрэвсайхан у.х - Э. Дашу.н

11.  Б. Одгэрэл у.х - Л. Лха-Очиру.н

12.  Р. Пүрэвдагвау.ө.и.н- Т. Баасанхүүу.н

13.  М. Эрдэнэбат у.н- А. Батмөнху.н

14.  Б.Амарзаяа у.н -Ч. Баянмөнху.н

Тавын даваа

1.      Г. Эрхэмбаяр у.ав – М.Эрдэнэбат у.н

2.      П. Бүрэнтөгсу.а– Т.Баасанхүү у.н

3.      Н. Ганбаатар у.г– Л.Лха-Очир у.н

4.      Б. Гончигдамба у.г –Б.Амарзаяа у.н

5.      Ж. Бат-Эрдэнэ у.г– О.Хангай а.а

6.      Ө. Бат-Орших у.х- М.Бадарч а.а

7.      Т.Өсөх-Ирээдүйу.х- Б.Пүрэвсайхан у.х

Зургаагийн даваа

1.      Г. Эрхэмбаяр у.ав – гоц мөргөсөн

2.      П. Бүрэнтөгсу.а– Л.Лха-Очир у.н

3.      Б. Гончигдамба у.г –М.Бадарч а.а

4.      Ж. Бат-Эрдэнэу.г– Б.Пүрэвсайхан у.х

Долоогийн даваа

1.      Г. Эрхэмбаяр у.ав – Б.Гончигдамба у.г

2.      П. Бүрэнтөгс у.а– Б.Пүрэвсайхан у.х

Наймын даваа

1.      Г.Эрхэмбаяр у.ав –П.Бүрэнтөгс у.ар

/үзүүрлэсэн/            /түрүүлсэн/

 

Эх сурвалж: Undesniibukh.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)