Маркус Каттнерийг авлигын хэргээр баривчлав

 

        ФИФА-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Маркус Каттнерийг авлига, мөнгө шамшигдуулсан хэргээр баривчилсныг “Франс пресс” агентлаг дамжууллаа. Эх сурвалжид дурдсанаар Маркус Каттнер 2008-2014 онд олон сая ам.долларыг шамшигдуулсан гэжээ. Маркус өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгсөн ба энэ хэргийн талаар ФИФА ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна. Тэрбээр уг албан тушаалд өнгөрсөн оны есдүгээр сард томилогдсон аж. Энэ үедээ ФИФА-гийн санхүүгийн асуудлыг хариуцан ажиллаж байжээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбоог тойрсон авлигын хэрэг 2015 оны спортын онцлох үйл явдал байв. ФИФА-гийн ёсзүйн хорооноос энэ сарын эхээр УЕФА-гийн тэргүүн Мишель Платинид холбогдох авлигын хэргийн дагуу түүнд 6 жилийн хугацаагаар хөлбөмбөгийн спортоос хөндийрөх, 80 мянган швейцарь франкийн торгууль ногдуулсан билээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)