Mobile хувилбар

УИХ дахь бөхчүүдийн буухиа Н.Түвшинбаяраар дутав уу

2016 оны 5 сарын 26

 

Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас нэр дэвшихээр болжээ. Өнөөдөр Баянхонгор аймгийн Ардчилсан нам хуралдаж УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, мөн Н.Түвшинбаяр нарыг нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн байна. Тэднийг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос албан ёсоор баталгаажуулах юм.

 

Н.Түвшинбаяр аваргын хувьд өөрийн төрсөн нутаг Булган аймгаас нэр дэвшиж магадгүй гэсэн яриа байсан. Гэхдээ энэ жил 2016 оны “Рио”-гийн олимп болох учраас түүнийг нэр дэвшихгүй байх гэсэн олон нийтийн таамаг байсан ч түүний хувьд сонголтоо хийж УИХ-д хүч үзэхээр болжээ. 

 

 

О.Баяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...