Их хэмжээний тарваганы мах илрүүлжээ

 

        Хөдөө орон нутгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 152 тарваганы мах, түүхий тулмыг илрүүлж Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч устгалд оруулжээ. “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд НМХГ бусад төрийн байгууллагатай хамтран таван дүүргийн найман товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа юм. Шалгалтыг энэ сарын 1-нээс аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлүүлэх аж. Хөдөө орон нутгаас гарал үүсэл нь тодорхойгүй, мал эмнэлгийн шинжилгээний бичиггүй амьтны гаралтай мах, түүхий эдийг илрүүлэн шалгаж байгаа. Иймд сая гаруй хүн амьдарч байгаа нийслэлд тарваган тахал өвчин дэгдвэл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх аюултай гэдгийг иргэд дор бүрнээ ухамсарлаж, хуулиа хэрэгжүүлэхийг уриалж байна. Халдвар авах, өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах, 18 хүртэлх насны хүүхдүүд тарваган тахал өвчинд өртөх өндөр эрсдэлтэй тул эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, үхсэн мэрэгч амьтдын сэг зэм байвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэхийг НМХГаас зөвлөлөө.

 

М.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)