“Хакүхо цом”-ын эзэд тодров

 

        Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сүмо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдийг тодруулжээ. Тэмцээний есөн насны ангилалд А.Сумъяабазар тэргүүлж, Н.Жамъяандорж, Б.Мөнх­Оргил нар удаалсан байна. Харин 10 насны ангилалд Э.Дашпунцаг тэргүүлж, Ө.Бат­Оргил, О.Нармандах нар удаалжээ. Мөн 11 насны ангилалд Э.Баяржавхлан түрүүлж Э.Жавхлантөгс, Д.Биндэръяа нар удаах байрт шалгарсан аж. 12 насны ангилалд А.Сосорхүү түрүүлж, О.Цэлмэг, Э.Ирмүүн нар удаалсан байна. Харин 13­15 насны ангилалд Б.Мөнхжаргал тэргүүлж, Д.Амаржаргал хоёрдугаарт, Н.Сүхбат гутгаар байрт оржээ. Тэмцээнд нийслэл, орон нутгийн 230 гаруй сүмоч таван насны ангилалд өрсөлдсөн юм.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)