Гүнж Шарлоттын шаазан эдлэлийн цуглуулга дээд амжилт тогтоов

 

        Их Британийн хатан хааны удамд бүл нэмэн мэндэлсэн хунтайж Уильям болон Кембрижийн гүнж Кейт Миддлетон нарын охин Шарлоттын нэрэмжит шаазан эдлэл хааны удмын түүхэн дэх хамгийн олон хувь борлогдсон дурсгалын зүйл болж, 1.2 сая ам.доллар олжээ. Гүнж Шарлоттын нэрэмжит шаазан эдлэлийн цуглуулгыг түүний мэндэлсэн өдөр буюу 2015 оны тавдугаар сарын 3-нд зах зээлд гаргасан бөгөөд бүх цуглуулга зарагдаж дууссан юм байна. Уг шаазан эдлэлийн цуглуулгад цай болон кофены аяга, таваг зэрэг багтдаг бөгөөд нийт 130 ам.долларын ханштай байдаг гэнэ. Шаазан эдлэлийг 22 кратын алтаар бүрж, Хааны армийн бэлгэ тэмдэг болох арслан, ганц эвэртийн дүрийг буулгаж, “Хааны удамд шинэ язгууртан мэндэлсний төлөө” хэмээн бичсэн байдаг аж. Их Британийн мэдээллийн “Dailymail” сайтад бичсэнээр “Бяцхан гүнжийн ээж Кейт юу худалдаж авна түүнийг нь хүмүүс сонгож, дагадаг байсан бол одоо Шарлоттой холбоотой бүх зүйл хамгийн чухал болсон байна” хэмээжээ. Сонирхуулахад, Их Британийн язгууртнуудын “the Sloaney” сэтгүүл Англид хүмүүсийн хамгийн их ярьж бичдэг “чухал хүмүүс”-ийн жагсаалтыг өнгөрсөн нэгдүгээр сард шинэчилж гаргасан юм. Тус жагсаалтын нэгдүгээрт Шарлотт гүнж жагссан бөгөөд аав, ээж ах, тэр бүү хэл хатан хаан Элизабетаг ардаа орхисон байна.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)