Хэвлэлийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн банктай 17 сая ам долларын санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил-4 буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр 2010 оны 12 сарын 10-нд гэрээ байгуулсан бөгөөд 2011 оны 3 сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн банктай 17 сая ам долларын санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил-4 буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр 2010 оны 12 сарын 10-нд гэрээ байгуулсан бөгөөд 2011 оны 3 сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.

ЭМСХ-4 төсөл нь дотроо:
1.    Улаанбаатар хотын эмнэлгийн салбарыг хөгжүүлэх бодлогыг бий болгож  хэрэгжүүлэх,
2.    Хүний нөөцийн хөгжлийг сайжруулах,  
3.    Эмийн аюулгүй байдлын дэглэмийг сайжруулах  бүрэлдхүүн хэсэгтэй
Уг  төслийн 2 ба 3-р бүрэлдхүүн: эмийн аюулгүй байдлыг сайжруулах болон хүний нөөцийг хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөх пүүсийг шалгаруулахаар олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд Их Британи Улсын олон улсад нэр хүндтэй “Оксфорд полиси менежмент” зөвлөх компани шалгараад байна.

Уг зөвлөх компани нь 2012-2015 оны хугацаанд нийт 1 сая гаруй ам долларын санхүүжилттэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд эмийн аюулгүй байдал тэр дундаа эмийн зохицуулах албыг байгуулах, үйл ажиллагааг нь бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмийн чанар, зохицуулалтыг сайжруулах, эмийн чанарын хяналтын лабораторийг олон улсын түвшинд нийцүүлэх, үндэсний эм үйлдвэрлэгчдийг  эмийн зохистой үйлдвэрлэлийн стандарт (GMP)-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэх, эмийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг сайжруулах, мөн түүнчлэн  эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт болон  мэргэжил дээшлүүлэх сургалтыг бэхжүүлэх, эмнэлгийн удирдлагын сургалтын модуль боловсруулж, сургалтын байгууллагуудын хөтөлбөрт суулгах,  зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм.



мэдээллийн эх сурвалж www.emch.mn


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)